c1ca4c51-5c61-430f-8095-3e69ffdacbce.jpg
2024/04/16

ТМЗН-ИЙН МЕНЕЖМЕНТИЙН ХОРООДЫН ДАРГА НАРЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

ТМЗН-ИЙН МЕНЕЖМЕНТИЙН ХОРООДЫН ДАРГА НАРЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА. Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар менежментийн хороодын дарга нарыг шинээр томиллоо. Үүнд: Хууль эрх зүйн менежментийн хорооны даргаар Ү.Галмандах /ТМЗН-ийн УЗ-ийн гишүүн, Докторант/ Сургалтын менежментийн хорооны даргаар Ж.Ариунболд /ТМЗН-ийн УЗ-ийн гишүүн, Доктор/ Мэргэжлийн хариуцлага, ёс зүйн менежментийн хорооны даргаар М.Цогзолмаа /ТМЗН-ийн УЗ-ийн гишүүн / Мэргэжлийн үйлчилгээ, бодлогын менежментийн хорооны даргаар Г.Жаргал /ТМЗН-ийн УЗ-ийн гишүүн, Доктор/ Судалгааны менежментийн хорооны даргаар Б.Авирмэд /ТМЗН-ийн УЗ-ийн гишүүн, Доктор/ нар тус тус томилогдлоо. Шинээр томилогдсон менежментийн хороодын дарга нар бүрэлдэхүүнээ шинэчлэн байгуулж, чиг үүргийнхээ хүрээнд нийгэмлэгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, удирдлагаар ханган хамтран ажиллах юм. Татварын мэргэшсэн зөвлөх гишүүдээс менежментийн хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах хүсэлтээ нийгэмлэгт ирүүлэх нь нээлттэй.

Хуваалцах:
татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ монголд - 20 жил