433449476_834157668739012_6583452509104933472_n.jpg
2024/04/04

"ТАТВАРЫН ХУУЛИЙГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ?” ТЭМЦЭЭНИЙ АЧ ХОЛБОГДОЛ БОЛОН ҮР НӨЛӨӨЛЛИЙН ТУХАЙ ОРОЛЦОГЧ БАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛД МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ

ТМЗН-ээс ирээдүйн татвар төлөгчдийг төлөвшүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ?" тэмцээн 17 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. 435145345_834157738739005_8521824817422906962_n.jpg Тус тэмцээний 1-р шат эхлэх гэж байгаатай холбогдуулан тэмцээнд хэрхэн оролцох талаарх мэдээллийг хүргэх уулзалт зохион байгууллаа. Мөн ТМЗН-ийн Гүйцэтгэх захирал Ц. Болормаа "Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ?” тэмцээний ач холбогдол болон үр нөлөөллийн тухай оролцогч багуудын төлөөлөлд мэдээлэл хүргэсэн юм. Энэ удаагийн тэмцээнд нийт 9 их дээд сургуулийн 15 баг өрсөлдөж байгаа бөгөөд Улаанбаатар хотоос оролцож буй 14 багийн төлөөлөл хүрэлцэн ирлээ. Нийт баг хамт олонд амжилт хүсье. 433447620_834157808738998_3486990550260798298_n.jpg

Хуваалцах:
татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ монголд - 20 жил