435396578_835374088617370_3379221914362600817_n.jpg
2024/04/06

ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХИЙН НИЙГЭМЛЭГ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭНЭ

Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг , Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл болон Боловсролын зээлийн сан, Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэс-тэй хамтран 2024 оны 4 дүгээр сарын 08-аас 12-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын удирдах ажилтан, албан хаагч, багш нар, төгсөх 9, 12 дугаар ангид суралцагчдад “Магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөрийг сонгон суралцахын ач холбогдол, төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг, ТАТВАРЫН БОЛОВСРОЛ” сэдвээр уулзалт, хэлэлцүүлгийг эхлүүлж байна. Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн суралцагчдад ирээдүйн эзэмших мэргэжлээ сонгохдоо зах зээлийн эрэлт хэрэгцээ, магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгууллага, хөтөлбөрийг сайтар судалж, зөв сонгохын ач холбогдол, Монгол Улсын Засгийн газраас баталсан журмын дагуу олгодог сургалтын төлбөрийн зээл, буцалтгүй тусламж, тэтгэлэгт хэрхэн хамрагдах талаар болон татварын боловсрол сэдвээр мэдээлэл хүргэн хэлэлцүүлнэ. 435396578_835374088617370_3379221914362600817_n.jpg

Хуваалцах:
татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ монголд - 20 жил