476228917_1046532947501482_8008236097499538090_n.jpg
2025/02/03

ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХИЙН ЭРХ ОЛГОХ ШАЛГАЛТАД БЭЛТГЭХ "Б-ГАРАГ"-ЫН СУРГАЛТАД ЦӨӨН ХҮН БҮРТГЭНЭ

Сайн байцгаана уу? Шинэ сарын эхний даваа гарагийн мэнд хүргэе. Алаад өгнө дөө гээд эхлүүлсэн 2025 оныхоо эхний нэг сарыг ардаа үлдээжээ. Өнгөрсөн сард өмнөх ажлаасаа илүү гаралгүй, өсөж дэвжсэн зүйлгүй байсан юм шиг санагдаж байна уу? Гэсэн ч сэтгэлээр бүү унаарай, бидэнд ахиад 11 сар байна шүү дээ. Тэгээд ч нягтлангууд маань тайлан тооцоо гээд толгой өөд татах завгүй л байгаа байх. Тиймээс сайхан бүхний эхлэл нь энэ 2-р сар байг.

Тайлангаа дуусгаад л суралцахад цаг гаргаж, карьертаа хөрөнгө оруулна даа гэж төлөвлөж байгаа бол энэхүү боломжийг бүү алдаарай.

Маш олон хүний асууж, сураглаж байсан “Б-ГАРАГ” -ийн сургалт эхлэх гэж байгаа шүү. Татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгох шалгалтад бэлтгэх 2025 ОНЫ ХАВРЫН Б - ГАРАГИЙН СУРГАЛТ төлөвлөгөөт хуваарийн дагуу 2 сарын 14-өөс эхлэн явагдах гэж байна.

Тус сургалт 100% танхимаар явагдах бөгөөд СУРГАЛТЫН БҮРТГЭЛ 2 сарын 13-ныг дуустал www.members.cpta.mn програмаар явагдана. Гэхдээ анги дүүргэлт, суудлын тоо хязгаартай тул суудал дүүрсэн тохиолдолд бүртгэлийг хаадаг. Тиймээс та амжиж бүртгүүлээрэй. Маш цөөхөн суудал үлдсэн байна.

Мэдээлэл лавлах утас: 7611-8989.

Хуваалцах:
татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ монголд - 20 жил