439831736_848432553978190_2894974402606156766_n.jpg
2024/04/26

ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД 2024

ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД 2024 “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг угтан татварын талаар мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Татварын ерөнхий газар, Монгол Такс ТМЗ ХХК хамтран “Татвар хөгжлийн үндэс” гар зургийн уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулж байна. Тус уралдааны Хан-Уул дүүргийн 2-р шатны шалгаруулалтын шүүгчдийн бүрэлдэхүүнд Монгол улсын Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг, Хан-Уул дүүргийн татварын хэлтэс, Хан-Уул дүүргийн төрийн сангийн төлөөллүүд ажиллалаа. Дүүргүүдээс шалгарсан бүтээлүүдийг Монголын Татварын албаны “ТАЗИ” пэйж хуудсанд 4-р сарын 29-нөөс 5-р сарын 3-ны хооронд байршуулж, олон нийтийн саналаар уралдааны шилдгүүдийг шалгаруулах юм. Уралдаанд бүтээлээ ирүүлсэн нийт сурагчид та бүхэнд талархал илэрхийлж, сурлагын амжилт хүсье.

Хуваалцах:
татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ монголд - 20 жил