"ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ТАТВАРЫН БОЛОВСРОЛЫН ҮҮРЭГ" ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН 2024 ОНЫ 10-Р САРД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
"ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ТАТВАРЫН БОЛОВСРОЛЫН ҮҮРЭГ" ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН 2024 ОНЫ 10-Р САРД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА. Татварын мэдлэгийг системтэйгээр хүний бага наснаас нь хөгжлийн үе шат бүрт тохируулан оновчтой олгох, татварын мэдлэгээр дамжуулж тогтвортой хөгжлийг дэмжих системтэй болох, нэгдмэл бодлого, чиглэлийг тодорхойлох зорилгоор Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг "Тогтвортой хөгжилд татварын боловсролын үүрэг" үндэсний анхдугаар зөвлөгөөнийг 2022 онд УИХ-ын төсвийн байнгын хороо, Засгийн газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Сангийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний төв, Татварын ерөнхий газар, Их дээд сургуулиуд, Мэргэжлийн олон нийтийн байгууллага, гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачид, татварын мэргэшсэн зөвлөх, татвар төлөгчдийн төлөөллийн дунд зохион байгуулж цаашид 2 жил тутам зохион байгуулж байхаар болсон билээ. Тус зөвлөгөөнөөр татварын боловсролыг олон нийтэд системтэй хүргэхэд анхаарч ажиллах, төрийн болон төрийн бус, мэргэжлийн байгууллагууд нийлж, хөтөлбөр гаргаж тус бүр үүрэг оролцоотой ажиллахаар шийдвэрлэсэн юм. ТМЗН-ээс 2 жил тутам уламжлал болон зохион байгуулах “Тогтвортой хөгжилд татварын боловсролын үүрэг” үндэсний хоёрдугаар зөвлөгөөнийг эхлүүлж Татварын боловсролыг нас насны онцлогт тохируулан үе шаттайгаар хүргэх зорилгоор Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн ерөнхий боловсролын 24-н сургуулийн 9, 12 ангийн сурагчдад “Татварын боловсрол” сургалт мэдээллийг хүргэлээ.