440478235_847741974047248_8936760641306874073_n.jpg
2024/04/25

ТМЗН-ийн Чингэлтэй салбарын бүх гишүүдийн уулзалт Татварын ерөнхий газрын "Татвар төлөгчдийн танхим"-д зохион байгуулагдлаа

ТМЗН-ийн Чингэлтэй салбарын бүх гишүүдийн уулзалт Татварын ерөнхий газрын "Татвар төлөгчдийн танхим"-д зохион байгуулагдсан. Уулзалтыг ТМЗН-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч, Хууль эрх зүйн менежментийн хорооны дарга, Докторант Ү.Галмандах нээж үг хэлсэн юм. Тус уулзалтад салбарын үйл ажиллагааны талаар салбарын дарга Э.Бямбасүрэн мэдээлэл хийсэн бол “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ 20 жил” сэдвээр ТМЗН-ийн Тамгын газрын дарга Г.Хишигзул илтгэл тавилаа. Мөн “НӨАТ-ын талаарх хууль тогтоомжийн өнөөгийн байдал” сэдвээр ТЕГ-ын НӨАТ-ын хэлтсийн дарга Д.Мөнхтуул илтгэл тавьж оролцлоо. Татварын мэргэшсэн зөвлөх гишүүддээ үнэ цэнэтэй мэдээлэл хүргэсэн үр дүнтэй уулзалтыг зохион байгуулсан эерэг хандлага, нэгдмэл байдлыг эрхэмлэсэн Чингэлтэй салбарын хамт олондоо талархал илэрхийлэн, амжилт хүсье.

Хуваалцах:
татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ монголд - 20 жил