438275330_847068217447957_8143490311221668471_n.jpg
2024/04/24

Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ? тэмцээн 17 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдээ шалгарууллаа

Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ? тэмцээн 17 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдээ шалгарууллаа. Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс их, дээд сургуулийн оюутан залуусын дунд жил бүр зохион байгуулдаг "Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ?" тэмцээний хоёрдугаар шатыг Татварын Ерөнхий Газрын "Татвар төлөгчдийн танхим"-д зохион байгууллаа. 438712500_846919697462809_2358244008674199331_n.jpg 438674363_846874087467370_2630937389171094269_n.jpg Тэмцээнд 5 их дээд сургуулийн 6 баг оролцсон юм. Тус тэмцээн "Мэтгэлцээн" болон "Кэйс бодлого" гэсэн 2 үе шаттай зохион байгуулагддаг. Тэмцээний шилдгүүдээр: 1-р байр: Санхүү эдийн засгийн их сургууль-Taxeed баг 2-р байр: Хөдөө аж ахуйн их сургууль-Фемида баг 3-р байр: Санхүү эдийн засгийн их сургууль-Ufe Tax баг тус тус шалгарлаа. Тэмцээний хоёрдугаар шатад шалгарч, амжилттай оролцсон нийт багууд, удирдагч багш нартаа баяр хүргэж цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүсье. Тэмцээнийг зохион байгуулахад хамтарч ажилласан Татварын ерөнхий газар, Ж.Уянга захиралтай “Тод Такс ТМЗ” ХХК-ийн хамт олонд болон тэмцээний шүүгч, ажлын хэсгийн гишүүдэд талархал илэрхийлье.

Хуваалцах:
татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ монголд - 20 жил