"ТАТВАРЫН ХУУЛИЙГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ?” ТЭМЦЭЭНИЙ АЧ ХОЛБОГДОЛ БОЛОН ҮР НӨЛӨӨЛЛИЙН ТУХАЙ ОРОЛЦОГЧ БАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛД МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ
ТМЗН-ээс ирээдүйн татвар төлөгчдийг төлөвшүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ?" тэмцээн 17 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тус тэмцээний 1-р шат эхлэх гэж байгаатай холбогдуулан тэмцээнд хэрхэн оролцох талаарх мэдээллийг хүргэх уулзалт зохион байгууллаа. Мөн ТМЗН-ийн Гүйцэтгэх захирал Ц. Болормаа "Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ?” тэмцээний ач холбогдол болон үр нөлөөллийн тухай оролцогч багуудын төлөөлөлд мэдээлэл хүргэсэн юм. Энэ удаагийн тэмцээнд нийт 9 их дээд сургуулийн 15 баг өрсөлдөж байгаа бөгөөд Улаанбаатар хотоос оролцож буй 14 багийн төлөөлөл хүрэлцэн ирлээ. Нийт баг хамт олонд амжилт хүсье.
Хуваалцах: