Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн баяр-2023 боллоо
Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн шинэ жилийн баяр өчигдөр /12.26/ болж, өнгөрч буй оны амжилт ололтоо дүгнэн, гишүүд, гишүүн байгууллагуудтайгаа нэгэн оройг баяр хөөртэй, дурсамж дүүрэн өнгөрүүллээ. 2023 онд ажил үйлсээрээ манлайлсан шилдгүүдийгээ тодруулан алдаршуулсныг танилцуулъя.
- “Шилдэг багш”-аар ТМЗН-ийн СТОУС-ын хэрэглээ хичээлийн багш ТМЗ Г.ГАНТУЛГА,
- “Шилдэг татварын мэргэшсэн зөвлөх”-өөр ТМЗ Б.ГАЛБАДРАХ,
- “Шилдэг татварын мэргэшсэн зөвлөх хуулийн этгээд”-ээр Тод такс ТМЗ ХХК,
- “Шилдэг ажилтан”-аар Б.Баярмаа нар тус тус шалгарлаа. Мөн нийгэмлэгийн жуух бичгээр “Жи Эс аккаунтинг ТМЗ” ХХК-ийн захирал ТМЗ Б.Мөнхчимэг, Татварын ерөнхий газрын Татварын Улсын байцаагч, ТМЗ Ц.Ундармаа нар шагнагдлаа. Амжилт үйлсээрээ манлайлсан эрхэм гишүүддээ баяр хүргэе.
Хуваалцах: