
ХОВД САЛБАРЫН ЭРХЛЭГЧ Д.ДАРИЙМАА НУУЦЛАЛЫН ГЭРЭЭГЭЭ БАЙГУУЛЖ ГИШҮҮДИЙНХЭЭ МЭДЭЭЛЛИЙГ ХЯНАХ ТОХИРГООГОО НЭЭЛГЭЛЭЭ
Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн Ховд салбарын эрхлэгч Д.Дариймаа нийгэмлэгээр зочилж ерөнхийлөгч Г.Алтанзаяа, гүйцэтгэх захирал Ц.Болормаа, Тамгын газрын дарга Г.Хишигзул, Сургалтын менежер О.Батсүх нартай уулзан цаг үеийн мэдээ мэдээлэл авч, салбарынхаа хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа ярилцаж, санал солилцлоо. Мөн энэ үеэрээ гүйцэтгэх захиралтай “Нууцлалын гэрээ” байгуулж, салбарын гишүүдийнхээ үүргийн биелэлтийг хянах тохиргоог гишүүнчлэлийн програм дээрээ хийлгэлээ. ТМЗН гишүүддээ илүү хүрч ажиллахын тулд салбарын эрхлэгч нар “гишүүдийнхээ үүргийн биелэлтийг хянах” эрхийг олгож, програм дээр уг тохиргоог шинээр үүсгүүлээд байсан. Салбарын эрхлэгч, дарга нарын хувьд нийгэмлэгтэй нууцлалын гэрээ байгуулсны үндсэн дээр уг эрхийн тохиргоогоо хийлгүүлэх боломжтой. Өмнө нь нийслэлийн салбарын дарга нар уг эрхээ нээлгүүлээд байсан бол орон нутгийн салбаруудаас хамгийн түрүүнд ховд салбарын эрхлэгч ийнхүү гэрээгээ байгуулж, эрхээ нээлгүүллээ. Бусад салбарын эрхлэгч нар ч мөн нийгэмлэгээрээ ирж гэрээгээ байгуулан эрхийн тохиргоогоо хийлгэж, гишүүдийнхээ үүргийн биелэлтийг хянаж, идэвхижүүлэн ажиллахыг уриалж байна.