ТАТВАРЫН ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛД ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХҮҮДИЙН САНАЛЫГ ДАХИН СОНСОНО
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Татварын хуулийн шинэчлэлийн ажил эхэлж олон удаагийн хэлэлцүүлэг, иргэдээс санал авах ажлыг зохион байгуулсны үндсэн дээр татварын хуулиудад оруулах нэмэлт өөрчлөлт, шинэчлэлийг нэгтгэн боловсруулаад буй. Тэгвэл УИХ-д өргөн барихад бэлэн болоод буй татварын хуулиудыг Татварын мэргэшсэн зөвлөхүүдэд танилцуулж, тэдний саналыг сонсох уулзалтыг зохион байгуулахаар болсон байна.
Тодруулбал СЯ-ны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн 2025.03.19-ны лхагва гарагт 09:00 цагаас Сангийн яамны “Түшээ” танхимд татварын мэргэшсэн зөвлөхүүдтэй уулзахаар товлолоо.
Танхимын багтаамж хязгаартай тул татварын хуулиудад тодорхой санал хэлэх ТМЗ гишүүд нийгэмлэгийн цахим програм /www.members.cpta.mn/-аар урьдчилан бүртгүүлж уулзалтад оролцоно уу.
Жич: Өмнөх хэлэлцүүлэг, уулзалт, үйл ажиллагаануудад оролцохоор бүртгүүлсэн ч ирж оролцохгүй байх явдал удаа дараа давтагдаж буй тул цөөн хүнийг хамруулах уг уулзалтад яг ирэх, бодитой санал хэлэх гишүүд л хамрагдана уу.