482027126_1072754804879296_1863349607472161753_n.jpg
2025/03/10

ТМЗ-ИЙН ЭРХ СУНГАХ СУРГАЛТ 03/17-НД ЭХЭЛНЭ

Татварын мэргэшсэн зөвлөхийн эрхийн хугацаа нь 2025 оны 06-р сард дуусгавар болж буй гишүүдийн эрх сунгах сургалтын бүртгэл явагдаж байна.

  • ТМЗ ЭРХ АНХ СУНГАХ /2022 оны 6 сард ТМЗ эрхээ авсан гишүүд/ сургалт 3 дугаар сарын 17-с 4 дүгээр сарын 3-ны хооронд цахим, танхим хосолсон,
  • ТМЗ ЭРХ ДАХИН СУНГАХ /2019 оны 6 сард ТМЗ эрхээ авсан гишүүд/ сургалт 3 дугаар сарын 17-31-ний хооронд цахимаар тус тус зохион байгуулагдана.

Гишүүн та Татварын мэргэшсэн зөвлөхөд эрх олгох, сунгах шалгалт авах журмын 2.12; Татварын мэргэшсэн зөвлөхийн ёс зүйн дүрмийн 9.7-д заасны дагуу гишүүний үүргээ биелүүлж, ТМЗ-ийн эрх сунгах сургалтад хамрагдаж, судалгааны ажил хийн хамгаалж, шалгалт өгснөөр эрхээ сунгуулах болзол хангагдах юм. Дэлгэрэнгүй мэдээллийг 76118989 дугаараас лавлана уу.

ТОДРУУЛГА: ТМЗ-ийн эрхээ сунгах хүсэлтээ гаргаагүй, гишүүний үүргээ биелүүлээгүй тохиолдолд эрхийн хугацаа нь дуусгавар болж буй өдрөөсөө хүчингүйд тооцогддог болохыг анхааруулж байна.

Хуваалцах:
татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ монголд - 20 жил