
СОРИЛ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
ТМЗН-ийн 2025 оны төлөвлөгөөт хуваарийн дагуу зохион байгуулагдах энэ хаврын эхний СОРИЛ ШАЛГАЛТ-ын бүртгэл эхэллээ. СОРИЛ ШАЛГАЛТ: 2025.02.20 --- Татварын англи хэл --- 09:00 цаг 2025.02.20 --- Мэдээллийн технологи --- 11:00 цаг 2025.02.21 --- Санхүү болон Өртөг удирлагын бүртгэл --- 10:00 цагт тус тус явагдана. Бүртгэл www.members.cpta.mn програмаар 2 сарын 19-ний өдрийн 17 цаг хүртэл явагдана.
Татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгох шалгалтад хамрагдахад тавигддаг шаардлагуудын нэг нь "Сорил шалгалт өгч тэнцсэн байх" гэж байдаг тул та уг болзлыг хангах алхмаа эртхэн эхлүүлээрэй. Танд амжилт хүсье.
Мэдээлэл лавлах утас: 76118989 /1/.
Хуваалцах: