
2025 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН СУРГАЛТ ШАЛГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРЛАА
ТМЗН-ийн 2025 оны эхний хагас жилийн сургалт шалгалтын төлөвлөгөөг танилцуулж байна. Төлөвлөгөөт хуваарийн дагуу ХОЁРДУГААР САРД:
- ТМЗ-ийн эрх олгох шалгалтад бэлтгэх сургалтын Б-ГАРАГИЙН АНГИ 2 дугаар сарын 14-өөс эхлэн Баасан гарагт 15:00-20:00, Бямба гарагт 10:00-19:00 цагийн хооронд /танхим/,
- ТМЗ-ийн эрх олгох шалгалтад бэлтгэх сургалтын ӨДРИЙН АНГИ 2 дугаар сарын 17-оос эхлэн 7 хоногт 4 удаа 13:00-19:30 цагийн хооронд /цахим, танхим хосолсон/,
- Сорил шалгалтад бэлтгэх сургалт 2 дугаар сарын 06-аас /цахим/ тус тус хичээллэхээр боллоо. Мөн Хоёрдугаар сарын сорил шалгалт 2 дугаар сарын 20 – 21 -ний өдрүүдэд явагдана. Та бүхэн www.members.cpta.mn программаар сургалт, шалгалтдаа бүртгүүлэн хамрагдаарай. АМЖИЛТ ХҮСЬЕ.
Хуваалцах: