"ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХӨД ЭРХ ОЛГОХ ШАЛГАЛТ"-ЫН БҮРТГЭЛ 12 САРЫН 2-НЫ 18:00 ЦАГ ХҮРТЭЛ ЯВАГДАНА
Татварын мэргэшсэн зөвлөхийн эрх олгох шалгалтын ОРОН НУТГИЙН ХУВААРЬ-т өөрчлөлт орж 2024 оны 12 сарын 04-с 12 сарын 05-ны хооронд дараах хуваарийн дагуу цахимаар явагдахаар болсон. 2024.12.04 --- 10:00 цаг --- Татварын онол мэргэжлийн ёс зүй /цахим/ 2024.12.04 --- 14:00 цаг --- Татварын бүртгэл /цахим/ 2024.12.05 --- 10:00 цаг --- СТОУС-ын хэрэглээ /цахим/ 2024.12.05 --- 15:00 цаг --- Хууль эрх зүй /цахим/
Харин УЛААНБААТАР ХОТОД зохион байгуулагдах “Татварын мэргэшсэн зөвлөхөд эрх олгох шалгалт” 12 дугаар сарын 5,6,7-ны өдрүүдэд тус тус танхимаар зохион байгуулагдана. 12 сарын 5-нд --- 10:00 цагаас --- СТОУС-ын хэрэглээ 12 сарын 6-нд --- 10:00 цагаас --- Татварын онол, мэргэжлийн ёс зүй 12 сарын 6-нд --- 15:00 цагаас --- Хууль эрх зүй 12 сарын 7-нд --- 10:00 цагаас --- Татварын бүртгэл хичээлүүдээр тус тус зохион байгуулагдана. Шалгалтын бүртгэл 12 сарын 02-ны 18:00 цагт хаагдах тул шалгалтад хамрагдах нягтлан бодогчид www.members.cpta.mn программд өөрийн бүртгэлээр нэвтрэн орж, шалгалтад хамрагдах хүсэлтээ илгээнэ үү. Тодруулга: Шалгуулагчдад тавигдах шаардлагад тусгагдсан материал дутуу тохиолдолд таны бүртгэлийг баталгаажуулах боломжгүйг анхаарна уу. Шалгалтын бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүйг 76118989-1 дугаараас тодруулах боломжтой.