c44a5bd6-23d6-444c-8dbc-e953182e9fdf.jpg
2024/11/20

"УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН"-ИЙГ ХОЙШЛУУЛЖ, 12 САРЫН 24-НД ЗОХИОН БАЙГУУЛАХААР БОЛЛОО

Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн 20 жилийн ойн арга хэмжээ “Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн баяр-2024” шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр цахимаар хуралдаа. Ажлын хэсэгт ТМЗН-ийн гүйцэтгэх албаны төлөөлөл, Нийслэлийн болон орон нутгийн салбарын дарга нар багтсан.

Өнөөдрийн хуралдаанаар шинэ жилийн таксын үнийг тогтох, бүртгэлийг эхлүүлэх болон ТМЗН-ийн Удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулах хугацааг хойшлуулах эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Ийнхүү хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу өнөөдрөөс шинэ жилийн цэнгүүний бүртгэлийг эхлүүлж, “Удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулахаар тогтлоо.

Шинэ жилийн цэнгүүнд хувь гишүүн оролцох бол www.members.cpta.mn програмаараа бүртгүүлж, найз нөхөд, албан байгуулагаараа оролцох бол 76118989-3 дугаарт холбогдон ширээгээ захиалаарай.

Түүхт 20 жилийн ойгоо хэзээ ч мартагдашгүй дурсамж дүүрэн өнгөрүүлцгээе.

Хуваалцах:
татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ монголд - 20 жил