"ББСБ-ЫН НЯГТЛАН БОДОГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ-2024" АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА
Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг /ТМЗН/ Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоотой байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд “ББСБ-ын нягтлан бодогчдыг чадавхжуулах сургалт - 2024”-ыг 11 дүгээр сарын 7-ноос 11 дүгээр сарын 15-ны өдрүүдэд зохион байгууллаа. Долоо хоногийн турш татвар, санхүүгийн бүртгэл тайлагнал болон холбогдох хууль эрх зүйн талаар нарийвчлан судалсан суралцагчид өнөөдөр батламжаа гардан авлаа. Сургалтад хамрагдан өөрийн оюун ухаандаа хөрөнгө оруулалт хийсэн ББСБ-ын нягтлан бодогч нартаа болон сургалтыг удирдан явуулсан багш нартаа баярлалаа.
Хуваалцах: