Shalgalt_20241205_5cf3844017.jpg
2024/11/15

“ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХИЙН ЭРХ ОЛГОХ ШАЛГАЛТ” УЛААНБААТАР ХОТОД 12 САРЫН 5-7-НД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Татварын мэргэшсэн зөвлөхөд эрх олгох, сунгах шалгалт зохион байгуулах комиссын шийдвэрээр эрх олгох шалгалтыг Орон нутагт 11 дүгээр сарын 29,30-ны өдрүүдэд Хөвсгөл, Дархан-Уул, Ховд, Завхан, Дорноговь аймгуудад, Улаанбаатар хотод 12 дугаар сарын 5,6,7-ны өдрүүдэд тус тус танхимаар зохион байгуулахаар товлосон.

Тэгвэл Улаанбаатар хотод зохион байгуулагдах “Татварын мэргэшсэн зөвлөхөд эрх олгох шалгалт”-ын бүртгэл өнөөдрөөс www.members.cpta.mn програмаар эхэллээ.

Улаанбаатар хотод явагдах шалгалт 12 сарын 5-нд --- 10:00 цагаас --- СТОУС-ын хэрэглээ 12 сарын 6-нд --- 10:00 цагаас --- Татварын онол, мэргэжлийн ёс зүй 12 сарын 6-нд --- 15:00 цагаас --- Хууль эрх зүй 12 сарын 7-нд --- 10:00 цагаас --- Татварын бүртгэл хичээлүүдээр тус тус зохион байгуулагдана.

Тус шалгалтын бүртгэл 12 сарын 2-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Та бүхэн шаардлагатай материалуудаа бэлтгэн заасан хугацаанд амжиж бүртгүүлээрэй.

Орон нутгийн шалгалтын бүртгэл мөн үргэлжлэн явагдаж байна. Иймд та бүхэн Улаанбаатар, орон нутаг гэсэн сонголтоо анхааран харж бүртгүүлээрэй. Танд амжилт хүсье.

Мэдээлэл лавлах утас: 76118989-1

Хуваалцах:
татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ монголд - 20 жил