467154201_988304356657675_3531101742617128316_n.jpg
2024/11/15

“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТАТВАРЫН БОЛОВСРОЛЫН БОДЛОГО” ҮНДЭСНИЙ ХОЁРДУГААР ЗӨВЛӨГӨӨНИЙ БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэгээс 2 дахь удаагаа зохион байгуулж буй татварын боловсролын талаар авч хэлэлцэх үндэсний хэмжээний зөвлөгөөн болоход ердөө долоо хоног үлдлээ. Энэ удаагийн зөвлөгөөн “Тогтвортой хөгжлийг дэмжих татварын боловсролын бодлого” сэдвийн хүрээнд 2024 оны 11 дүгээр сарын 22-нд зохион байгуулагдана.

Ерөнхий зохион байгуулагч: Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг Дэмжигч байгууллага: УИХ-ын дэргэдэх Төвсийн тогтвортой байдлын зөвлөл, Боловсролын яам, Сангийн яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Татварын ерөнхий газар, Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл Хамтран зохион байгуулагч: Монголтакс ТМЗ ХХК Ивээн тэтгэгч: “Эрнст Энд Янг ТМЗ” ХХК

Бүртгэл www.members.cpta.mn програмаар явагдаж байна. Хүний тоо хязгаартай тул та бүхэн амжиж бүртгүүлээрэй.

Огноо: 2024.11.22-нд 9:00 цагт Хаана: МУИС -ийн төв байр.

Хуваалцах:
татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ монголд - 20 жил