“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТАТВАРЫН БОЛОВСРОЛЫН БОДЛОГО” ҮНДЭСНИЙ ХОЁРДУГААР ЗӨВЛӨГӨӨН 11 ДҮГЭЭР САРЫН 22-НД БОЛНО
Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг 2022 оны 5-р сарын 26-ны өдөр “Тогтвортой хөгжилд татварын боловсролын үүрэг” сэдэвт үндэсний анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж байсан.
Уг зөвлөгөөний үр дүнд • “Татварын боловсрол төсвийн тогтвортой байдалд нөлөөлөх нь” судалгааны ажил , • “Татварын боловсрол олгох үндэсний ерөнхий хөтөлбөр”-ийн загвар боловсруулагдаж холбогдох байгууллагуудад хүргэгдэн тодорхой ажлууд хэрэгжсэн байдаг.
Энэхүү судалгааны үр дүн, “Татварын боловсрол олгох үндэсний хөтөлбөр” болон татварын боловсролын үндэсний анхдугаар зөвлөгөөнөөс гаргасан уриалгаас харахад татварын мэдлэгийг олгохдоо зорилтот бүлгийг сегментээр ангилан оролцогч талуудын чиг үүргийг тодорхойлон татварын мэдлэгийг системтэйгээр түгээх нь илүү үр дүнтэй гэдэг дээр оролцогч талууд санал нэгдсэн. Иймд татварын боловсролын үндэсний II зөвлөгөөнийг ”Ирээдүйн татвар төлөгчийг бэлтгэх” сэдвийн хүрээнд 2024 оны 11 дүгээр сарын 22-нд зохион байгуулах гэж байна.
Ерөнхий зохион байгуулагч: Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг Дэмжигч байгууллага: УИХ-ын дэргэдэх Төвсийн тогтвортой байдлын зөвлөл, Боловсролын яам, Сангийн яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Татварын ерөнхий газар, Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл Хамтран зохион байгуулагч: Монголтакс ТМЗ ХХК Ивээн тэтгэгч: “Эрнст Энд Янг ТМЗ” ХХК
Огноо: 2024.11.22-нд 10:00 цагт Хаана: МУИС -ийн төв байр.