ОНЫ ШИЛДЭГТ НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭЭРЭЙ
Түүхийн хуудас эргэх бүрт бид тухайн онд хийж бүтээснээ дүгнэн алдаа оноогоо дэнсэлдэг.
Тэгвэл ТМЗН-ийн үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм гишүүд, салбарууд болон ТМЗ компаниуд Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн “2024 ОНЫ ШИЛДЭГ”-т нэрээ дэвшүүлэн, материалаа ирүүлнэ үү.
Шилдэг болсон эрхмүүд
Монгол Улсад татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тогтолцоо үүсэж хөгжсөний,
Монгол Улсын татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг үүсгэн байгуулагдсаны 20 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭ
“ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХҮҮДИЙН БАЯР – 2024” цэнгүүний үеэр бүтэн овог нэрээ дуудуулж, бусдын өмнө алдраа цоллуулах юм.
Оны шилдэгт нэр дэвшигч нь материалаа ТМЗН-ийн "Шагналын журам"-ын дагуу бэлтгэж 2024.12.10-ны дотор ТМЗН-ийн байранд БИТҮҮМЖЛЭН авч ирнэ үү.
Шагналын журмыг www.members.cpta.mn /нийгэмлэгийн гишүүний програм/-аас харна уу.
Мэдээлэл лавлах утас: 76118989-4