БНСУ-Д ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ ТМЗ-ҮҮДИЙН ЧУУЛГАНД ТМЗН-ИЙН ДАРГА Г.ХИШИГЗУЛ ИЛТГЭЛ ТАНИЛЦУУЛЛАА
БНСУ-ын Буёо хотод зохион байгуулагдаж буй Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн намрын үндэсний чуулганд ТМЗН-ийн Тамгын газрын дарга Г.Хишигзул Монгол Улсаа төлөөлөн "Монгол Улсын татварын цахим систем" сэдвээр илтгэл танилцууллаа. Улс орнуудын татварын системийн хөгжлөөс харилцан туршлага солилцож буй энэхүү чуулганд Монгол, Солонгос, Америк, Япон орны төлөөлөгчид оролцож байгаа билээ.
Хуваалцах: