"ББСБ-ЫН НЯГТЛАН БОДОГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ" ЭХЭЛЛЭЭ
Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг /ТМЗН/, Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоотой байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд “ББСБ-ын нягтлан бодогчдыг чадавхжуулах сургалт”-ын жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн сургалт өнөөдрөөс эхлэн ТМЗН-ийн сургалтын танхимд явагдаж байна. Татварын бүртгэл тайлагнал, эрх зүйн орчны хүрээнд батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдах уг сургалтад ББСБ-т 5-с доош жил ажиллаж байгаа нягтлан бодогчид хамрагддаг. Сургалт 11-р сарын 15-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Өнөөдрийн хичээлийг “ББСБ-ын нягтлан бодох бүртгэл, тайлагнал” сэдвийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах референт С.Чулуунтогтох удирдан явуулж байна. Сургалтад хамрагдаж буй нийт ББСБ-ын нягтлан бодогчдодоо амжилт хүсье.