465598572_980738004080977_21279841174245183_n.jpg
2024/11/05

БНСУ-Д ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ТМЗ-ҮҮДИЙН НАМРЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНД МОНГОЛ ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦОНО

Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн төлөөлөгчид БНСУ-ын Буёо хотод зохион байгуулагдах Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн намрын үндэсний чуулганд оролцохоор Солонгос улсыг зорилоо. Уг чуулганаар улс орнуудын татварын цахим системийн хөгжүүлэлтийн талаар хэлэлцэж, туршлага солилцох бөгөөд Монгол улсаас ТМЗН-ийн ерөнхийлөгч Г.Алтанзаяа, гүйцэтгэх захирал Ц.Болормаа, Тамгын газрын дарга Г.Хишигзул, Орхон салбарын дарга В.Хандмаа, Дархан-Уул салбарын дарга А.Мөнхцэцэг, Сүхбаатар дүүргийн салбарын дарга М.Мөнхчимэг, Татварын мэргэшсэн зөвлөх Ц.Бундхорол, Татварын мэргэшсэн зөвлөх Д.Чулуунчимэг нар төлөөлөгчөөр оролцоно. Чуулганы үйл ажиллагаанд нь амжилт хүсье.

Хуваалцах:
татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ монголд - 20 жил