МАНАЙ НИЙГЭМЛЭГ НЬ АЖЛАА 95 ХУВЬТАЙ “А” ҮНЭЛГЭЭТЭЙ ДҮГНҮҮЛЭВ

Төрийн байгууллагуудын зарим ажлын чиг үүргийг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэхээр заасан Засгийн газрын тогтоол гарсан билээ. Энэ тогтоолын хүрээнд Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар ТМЗН-ээр Татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээний төрийн зарим чиг үүргийг гүйцэтгүүлэхээр тендерийн гэрээ байгуулсан бөгөөд 2017 оны ажлаа хоёр тал дүгнэсэн байна. ТМЗН хамгийн өндөр буюу 95 (A) оноотойгоор ажлаа дүгнүүлсэн нь хамт олон, зөвлөх, гишүүд, компаниуд, харилцагч нартайгаа нягт хамтран ажилладгийн илрэл болов уу. Манай хамт олон 2018 оныг их амжилтаар угтаж байгаадаа баяртай байна.

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2018 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг