ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ТАТВАРЫН МАРГААН ТАСЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

НӨАТ-ын падааны хий бичилт

“ДДЦС” ХХК-ийн гомдлын тухай Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн хуралдааныг С.Наранцогт даргалж, дарга Ж.Ганбат гишүүд П.Билгүүн, П.Сайнзориг, Д.Цогтжаргал, Г.Алтанзаяа, Л.Энх-Амгалан, нарийн бичгийн дарга Ш.Цогзолмаа нарын бүрэлдэхүүнтэй хийж, Дорноговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Баттуяа, Ч.Цолмонбаяр нар “ДДЦС” ХХК-ийн 2010-2012 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн хяналт шалгалт хийж, 869,434,754.10 төгрөгийн зөрчилд 86,943,475.40 төгрөгийн нөхөн татвар төлүүлэхээр 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр татварын улсын байцаагчийн 060014600 дугаар акт тогтоосон байна.

Татвар төлөгч дээрх актыг эс зөвшөөрөн Дорноговь аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг Татварын маргаан таслах зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаар тогтоолоор актыг хэвээр баталсныг татвар төлөгч эс зөвшөөрч, Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд ирүүлсэн гомдлыг магадлагч татварын улсын байцаагч Н.Долгормаа магадлагаа хийж танилцуулснаар хянан хэлэлцэв.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2018 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг