ЭМГЭНЭЛ

yadamsuren

 Тэрээр 1968 онд ЗХУ-д барилгын ТМС-д мужаан, 1973 онд Санхүү эдийн засгийн техникумд нягтлан бодогч, 1983 онд  ХААДС-ийг нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр төгссөн бөгөөд:

  • 1978-1995 онуудад аймгийнхаа АДХГЗ-ны Санхүүгийн хэлтэст ХАА-н эдийн засагч, хяналт шалгалтын тасгийн дарга, ахлах байцаагч,
  • 1995-2001 онд аймгийн ХААУГазарт ерөнхий нягтлан бодогчоор тус тус ажиллаж байв.

Р.Ядамсүрэнгийн  хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж, Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, Ардын хувьсгалын 60, 70, 80, 90 жилийн ойн медаль, Санхүү банкны тэргүүний ажилтан, ХХААҮ-ийн тэргүүний ажилтан цол тэмдэг, Сангийн яам, ТЕГ-ын хүндэт тэмдэг, Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч алтан медаль, Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасан юм.

2010 оноос  Монгол Улсын Татварын Мэргэшсэн Зөвлөхийн нийгэмлэгийн Увс аймаг дах салбарын эрхлэгчээр ажиллахдаа Монгол Улсын татварын тогтолцоог төлөвшүүлэх, Татварын Мэргэшсэн Зөвлөхийн үйлчилгээг Увс аймагт хөгжүүлэхийн төлөө зүтгэсэн нөр их хөдөлмөр, шулуун шударга, ажилч хичээнгүй, нөхөрсөг зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.

Түүний гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай.

ТМЗ НИЙГЭМЛЭГИЙН НИЙТ ГИШҮҮД, УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД, ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД, АЖЛЫН АЛБАНЫ ХАМТ ОЛНООС

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2018 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг