Татварын итгэмжлэгдсэн нягтлан
бодогчдын Эрх олгох шалгалт

ЭХЛЭХЭД:

{{days}} Өдөр {{hours}} Цаг {{minutes}} Минут {{seconds}} Секунд
“Татварын бүртгэл 2017” Улсын олимпиадын шилдэгүүд шагналаа гардан авлаа

Монгол Улсын татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн үүсгэн байгуулагч, хүндэт ерөнхийлөгч, татварын итгэмжит зөвлөх Я.Мишиглүндэнгийн нэрэмжит “Татварын бүртгэл 2017” улсын олимпиадын шилдэг оролцогчдод шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 28-нд Сангийн Яамны “Түшээ” танхимд боллоо.

 

Олимпиадын хамтран зохион байгуулагчаар “Новасофт” ХХК ажиллаж нэгдүгээр шатны шалгаруулалтыг улс даяар цахим хэлбэрээр буюу орон зайнаас үл хамаарах байдлаар нээлттэй явууллаа. Төрийн зүгээс Сангийн яам, Татварын ерөнхий газар олимпиадыг дэмжиж ажилласан юм.

 Олимпиадад нийт 400 оролцогч бүртгүүлэн өрсөлдөж, мэдлэг чадвараа сорисноос хоёрдугаар шатанд бүлэг тус бүрээс 20 оролцогч дараагийн шатанд шалгарсан. Хоёрдугаар шатнаас шалгарсан шилдэг 6 оролцогч өнөөдөр шагналаа гардан авахаар цуглаад байна.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн газрын ахлах мэргэжилтэн Б.Болормаа, Татварын ерөнхий газрын сургалтын төвийн дарга Б.Бадамцэцэг, татвар төлөгчтэй харилцах газрын дарга Д.Цогзолмаа, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн хүндэт ерөнхийлөгч Я.Мишиглүндэн, удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгч Г.Алтанзаяа,  гүйцэтгэх захирал Ц.Болормаа, олимпиадын хамтран зохион байгуулагч “Новасофт” ХХК-ийн захирал Э.Тогтуун нар оролцлоо.

Нягтлан бодогч бүлгээс тэргүүн байрт “БДО Такс ТМЗ” ХХК-ийн татварын мэргэжилтэн Сүхээгийн Отгонжаргал, дэд байрт “Ургах жигүүр ХХК-ийн нягтлан бодогч Адъяадоржийн Нандин-Эрдэнэ, тусгай байрт “Аплас Монгол” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Б.Тамир.

Оюутны бүлгээс тэргүүн байрт Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутан Б.Эгшиглэн, дэд байрт Монгол улсын их сургуулийн оюутан Готовсүрэнгийн Гүнсэлмаа, тусгай байрт Мандах бүртгэл их сургуулийн Дархан салбарын оюутан Хоролгивийн Цэрэнпил нар шалгарлаа. Мөн энэ үеэр олимпиадын хамтран зохион байгуулагч Новасофт ХХК-ийн захирал Э.Тогтуун захиралтай хамт олонд “Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг”-ээс хамтын ажиллагаанд талархал илэрхийлж дурсгалын цом гардууллаа

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2017 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг