Татварын итгэмжлэгдсэн нягтлан
бодогчдын Эрх олгох шалгалт

ЭХЛЭХЭД:

{{days}} Өдөр {{hours}} Цаг {{minutes}} Минут {{seconds}} Секунд
“Ногоон” байгууллагын эзэд

Албан тасалгаа, орон гэртээ байхдаа таны толгой өвдөх, амьсгал давчдах, анхаарал төвлөрөхгүй байвал орчны микро агаарт хорт бодис агуулагдаж байна гэсэн үг.

Судалгаагаар өрөө, тасалгааны агаарт 20 хүртэлх тооны экологи бохирдуулагч байгааг тогтоосон төдийгүй тэдгээр нь уушиг, зүрх судасны өвчин болон хорт хавдрын шалтгаан болдог тухай ШУА-ийн Ургамал зүйн хүрээлэнгийн судлаач эрдэмтэн Д.Зүмбэрэлмаа дурдсан нь бий. Иймээс өрөө, тасалгааны агаарыг цэвэршүүлж цэнгэг байлгахын тулд байгууллагынхаа цэцэг, ургамлыг тордох нь чухал аж. Ургамлын навч агаар цэвэршүүлэхээс гадна үндэсний зарим хэсэг ч агаарыг цэвэрлэдэг шидтэй гэж мэргэжилтнүүд дүгнэжээ

   

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний компаниуд дундаас “МонголТакс ТМЗ” компани байгуулагдсан цагаасаа эхлэн эко орчныг бүрдүүлсээр ирсэн. "Монгол Такс ТМЗ" ХХК нь 2006 оны 12-р сард үүсгэн байгуулагдаж, Монгол улсын нягтлан бодох бүртгэл, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг хүргэх эрх бүхий анхны хуулийн этгээд болсон түүхтэй. Тэднийхээр ороход яг л зунаараа байгаа юм шиг сайхан орчныг мэдэрдэг үү, та. Ажил дээрээ ногоон ургамлуудаар хүрээлүүлнэ гэдэг том аз. Ажилтнууд нь эрүүл байж компанидаа их ажил бүтээж өгнө гэсэн үг. Байгууллагын зөв соёлыг түгээж “ногоон” орчныг бүрдүүлсэн “МонголТакс ТМЗ” хамт олонд талархал илэрхийлж “Ногоон байгууллага” аянаа бусад компанид түгээж, цэцэрлэгжүүлэх ажлаа улам өрнүүлээрэй гэж хүсье. Цэцэг тарьж, арчилж ургуулна гэдэг яг л хүүхэд төрүүлж, өсгөж байгаагаас ялгаагүй арчилгаа, анхаарал, халамж шаарддаг билээ. Агаарын бохирдлын талаар байнга ярих болсон энэ цаг үед ажилтнуудынхаа эрүүл мэнд, ажиллах нөхцөлд нь санаа тавьдаг тус компанийн ТУЗ-ийн дарга Х.Тунгалагмаатай ярилцах бүрт урам авч, шинэ сэдэл төрдөг билээ. Түүнтэй уулзсан, ярилцлага бүрийн дараа миний хувьд ямар нэг шинэ санаа төрдөг. Энэ удаа миний бие “Байгууллагын соёл”  буланг нээхээр шийдэж, анхны зочноор “ногоон” хамт олныг онцолж байна.   

    

   

  

  

 

 
Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2017 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг