Татварын итгэмжлэгдсэн нягтлан
бодогчдын Эрх олгох шалгалт

ЭХЛЭХЭД:

{{days}} Өдөр {{hours}} Цаг {{minutes}} Минут {{seconds}} Секунд
“Татварын бүртгэл 2017” Улсын олимпиадын II шатны шалгаруулалт боллоо

 

 Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс аж ахуйн нэгжийн нягтлан бодогчид болон татвар, санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцдаг оюутан, залуусын дунд “Татварын бүртгэл 2017” улсын олимпиадыг 11 дүгээр сарын 16, 23-нд амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн  улсын олимпиадыг Монгол Улсын татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн үүсгэн байгуулагч, хүндэт ерөнхийлөгч, татварын итгэмжит зөвлөх Я.Мишиглүндэнгийн нэрэмжит болгосноороо онцлог байлаа. Ингэснээрээ олимпиадад оролцогчид Татварын хуулиудын талаар сайн ойлголттой болж, нягтлан бодох, бүртгэлийн чиглэлээр ажиллахад илүү чадвар сууж, ажилдаа ахиц гаргах юм байна.

Олимпиадын хамтран зохион байгуулагчаар “Новасофт” ХХК ажиллаж нэгдүгэр шатны шалгаруулалтыг улс даяар цахим хэлбэрээр буюу орон зайнаас үл хамаарах байдлаар нээлттэй явууллаа. Төрийн зүгээс Сангийн яам, Татварын ерөнхий газар олимпиадыг дэмжиж ажилласан юм.

 Нэгдүгээр шатанд нийт 400 оролцогч бүртгүүлэн өрсөлдөж, мэдлэг чадвараа сорьсноос бүлэг тус бүрээс шилдэг 20 оролцогч дараагийн шатанд шалгарлаа.

Олимпиадын оролцогчдодоо амжилт хүсэе.

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2017 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг