“ТАТВАРЫН БҮРТГЭЛ-2017” УЛСЫН IV ОЛИМПИАДЫН II-Р ШАТ

“ТАТВАРЫН БҮРТГЭЛ-2017” УЛСЫН IV ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ

ЗОРИЛГО:
Олимпиадад оролцогчдын татвар, санхүү, нягтлан бодох бүртгэлийн талаарх мэдлэг ур чадварыг сорих, мэргэжлийн холбогдолтой хууль тогтоомж, дүрэм, журам, заавар стандартын талаарх мэдлэгийг дээшлүүлж, хэрэглээ болгон идэвхижүүлэд оршино. 

ХАМРАХ ХҮРЭЭ:
Оролцогчдыг 2 бүлэгт хуваана.

1-р бүлэг: Нягтлан бодогч
2-р бүлэг: Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцаж буй оюутан

ХЭЛБЭР, ХУГАЦАА:
2-р үе шат: 2017 оны 11-р сарын 23-нд 13:00 - 18:00 цагт /танхимд/

БҮРТГЭЛ:
Эхлэх хугацаа: 2017 оны 11-р сарын 23-ны 12:00 цаг Татварын ерөнхий газрын 8-н давхарт "Татвар төлөгчдын танхим"

ШАЛГАРУУЛАЛТ:

2-р үе шат:

   2-р үе шатанд оролцогчдыг www.cpta.mnwww.baaz.mn www.mta.mn цахим хуудсуудад нээлттэй зарлана.
  2-р шатанд оролцогч нь зохион байгуулагчдын зарласан газарт /танхимд/ иргэний үнэмлэхтэй, өөрийн биеэр ирж оролцоно.
  BAAZ санхүү, бүртгэлийн цахим систем дээр татвар ногдуулалт, тайлагнал, бүртгэл бүхий цогц бодлого бодож, татварын тайлангийн маягт бөглөх хэлбэрээр явагдана.
  Цогц бодлогын хариуг зохион байуулагчдын тогтоосон шалгуураар дүгнэнэ.
  Бүлэг тус бүрт хамгийн өндөр оноо авсан 2 оролцогчийг шалгаруулна.
  2-р шатны дүнг шалгаруулалт хаагдсанаас хойш 24 цагийн дотор www.cpta.mn, сайтаар нээлттэй мэдээлнэ.
  Олимпиад дууссаны дараа дүгнэх шалгуурыг www.cpta.mnwww.baaz.mn цахим хуудсуудад нээлттэй байршуулна.


ШАГНАЛ:
1-р бүлэг Нягтлан бодогч:

  •          1-р байр: Өргөмжлөл, 800,000 төгрөг,

                            BAAZ системийг ашиглах 800,000 төгрөгийн эрх

  •          2-р байр: Өргөмжлөл, 500,000 төгрөг,

                            BAAZ системийг ашиглах 500,000 төгрөгийн эрх

  •          Тусгай байр: ТМЗН-с зохион байгуулагдаж буй төлбөртэй сургалтад суух 200,000 төгрөгийн эрхийн бичиг, BAAZ системийг ашиглах 200,000 төгрөгийн эрх,

2-р бүлэг Оюутан:

  •          1-р байр: Өргөмжлөл 500,000 төгрөг,

                             BAAZ системийг ашиглах 500,000 төгрөгийн эрх

  •          2-р байр: Өргөмжлөл, 300,000 төгрөг,

                             BAAZ системийг ашиглах 300,000 төгрөгийн эрх

  •          Тусгай байр: ТМЗН-с зохион байгуулагдаж буй төлбөртэй сургалтад суух 100 000 төгрөгийн эрхийн бичиг, BAAZ системийг ашиглах  100,000 төгрөгийн эрх

УДИРДАМЖ ТАТАХ

Санаачлагч- Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг

Хамтран зохион байгуулагч- “Новасофт” ХХК

Дэмжигч- Сангийн яам, Татварын ерөнхий газар

Холбоо барих

Утас: 76118989, 70007001

Цахим хуудас: www.cpta.mnwww.baaz.mnwww.facebook.com/baaz.mn

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2018 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг