“ТЕХууль”, “ААНОАТ тухай хууль”, “ХХОАТ тухай” хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал сэдэвт хэлэлцүүлэг боллоо

“Татварын ерөнхий хууль”, “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль”,

“Хувь хүний орлогын албан татварын тухай” хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал

сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Сангийн яам, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг хамтран “Татварын ерөнхий хууль”, “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай”, “Хувь хүний орлогын албан татварын тухай” хуулиудын нэмэлт өөрчлөлтийн асуудал сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг дээрх 3 хуулийн шинэчлэлд татварын мэргэшсэн зөвлөхүүдийн санал зөвлөмжийг тусгах үүднээс зохион байгуулсан юм. Хэлэлцүүлэгт сангийн яамны төсвийн бодлого төлөвлөлтийн газрын орлогын хэлтсийн мэргэжилтэн Б.Тэлмүүн ААНОАТ тухай хуулийн шинэчилсэн найруулга, У.Мөнхзул ХХОАТ тухай хуулийн шинэчилсэн найруулга, Д.Лхамжав “Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга”, ТМЗ нийгэмлэгийн УЗ-ийн дарга бөгөөд ерөнхийлөгч Г.Алтанзаяа “Татварын хууль тогтоомжийн өөрчлөлт” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Хэлэлцүүлэгт оролцогчид дээрх 3 хуульд оруулах саналаа хэлж, шийдвэрлэх шаардлагатай зарим асуудал дээр тайлбар авлаа. Мөн татварын хуулийн шинэчлэлийн хүрээнд одоо тулгарч буй асуудал, үүсээд байгаа нөхцөл байдлын талаар санал солилцлоо.

 

 

 

Сүүлд нэмэгдсэн

Их үзсэн

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2017 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг
A Pen by Leo Fixed Social Sidebar