Оны шилдэг шалгаруулах журам
Татварын мэргэшсэн зөвлөхийн. нийгэмлэгийн
 Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 1-р сарын 28-ны
өдрийн 002 тоот тогтоолын 03 хавсралт

 ОНЫ ШИЛДЭГ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ 

Нэг. НИЙТЛЭГ ЗҮЙЛ
  1.1   Татварын болон татварын мэргэшсэн зөвлөхийн талбарт сургалт, зөвлөх үйлчилгээний үйл явц, татварын эрх зүйн харилцаанд тодорхой амжилт гаргасан этгээдийг шалгаруулах, алдаршуулахад энэхүү журмын зорилго оршино.
  1.2   Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс /цаашид нийгэмлэг гэх/ оны шилдгийг дараах байдлаар нэр дэвшүүлэн шалгаруулна.
    1.2.1   Шилдэг багш
    1.2.2 Шилдэг татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч /ТИНБ/
    1.2.3 Шилдэг тусгай зөвшөөрөл бүхий Татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд /цаашид ТМЗ компани гэх/
    1.2.4 Шилдэг орон нутгийн салбар
    1.2.5 Шилдэг ажилтан нийгэмлэгийн
    1.2.6 Шилдэг ажилтан санхүү бүртгэлийн салбарын (татвар, гааль, нийгмийн даатгал)  /Татвартай холбоотой хууль эрх зүй болон татвар хураалт,  хяналт шалгалтын процесст шинэлэг зүйл санаачлан нэвтрүүлсэн, тэр нь үр дүнд хүрсэн/
 Хоёр. НЭР ДЭВШҮҮЛЭХ, ТАВИГДАХ ШААРДЛАГА
  2.1 Журмын шаардлагыг хангаж буй гэж үзсэн тохиолдолд тухайн хүн өөрөө эсвэл ажиллаж буй байгууллагаас нь болон гишүүдээс нэр дэвшүүлж болно. Нэр дэвшигчийн ажиллаж буй байгууллагын тодорхойлолт, холбогдох материалыг үндэслэн шалгаруулалтыг хийнэ.
  2.2 Шилдэгт нэр дэвшүүлэх ажлыг нийгэмлэгийн сайтаар нээлттэйгээр 11 дүгээр сарын 1-ний өдрөөс зохион байгуулах буюу нэр дэвшигчийн материалыг 12 дугаар сарын10-ны өдрийн дотор нийгэмлэгийн ажлын албанд битүүмжлэлтэйгээр ирүүлнэ.
  2.3 Нийгэмлэгийн ажлын алба нь нэр дэвшигчийн ирүүлсэн материалыг Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулан, гарсан шийдвэрийг мэдээлнэ.
  2.4 Шилдэг багшийг нийгэмлэгийн ажлын алба, ССМХ болон уг багшийн ажиллаж буй байгууллагын тодорхойлолтыг үндэслэх ба дараах зүйлсийг харгалзана.
    2.4.1 Суралцагчдаас авсан санал асуулгын үнэлгээ /ССМХ-ы нэгтгэсэн  дүнг үндэслэх буюу 80-с дээш хувь/
    2.4.2 Тухайн жилийн сургалтад багшид оноогдсон цагийн 80-с дээш хувьд хичээл заасан байх /Улаанбаатар, орон нутагт /эрх олгох, сунгах, татвар төлөгчид\
    2.4.3 Бүтээл  /Татварын чиглэлээр хийсэн судалгааны ажил, илтгэл, өгүүлэл хэвлэлд нийтлүүлсэн, сурах бичиг, гарын авлагад оруулсан хувь нэмэр, сургалтад ашиглагдах кейс боловсруулан ирүүлсэн гэх мэт /
    2.4.4 ТМЗ нийгэмлэгийн сургалт, судалгааны чиглэлээр олон улс, эх орондоо үр дүн гаргасан багшийг 4.1, 4.2-ыг харгалзахгүйгээр нийгэмлэгийн зүгээс тодорхойлж болно.
  2.5 Шилдэг ТИНБ-ийг шалгаруулахад дараах зүйлсийг харгалзана.
    2.5.1 Санал асуулга /нэр дэвшүүлэх замаар гишүүдээс ирүүлсэн санал/
    2.5.2 Ёс зүйн үүргийн биелэлт хангагдсан, зөрчилгүй байх /ЁЗМХ-ы дүгнэлт, Гишүүний хураамжаа цаг хугацаанд нь төлдөг эсэх, гишүүний кредитийн шаардлага хангагдсан эсэх /
    2.5.3 Нийгэмлэгээс зохион байгуулагдсан үйл ажиллагаанд идэвх санаачлагатай тогтмол оролцдог /Ажлын албаны саналыг харгалзах/
    2.5.4 Ажил олгогч байгууллага нь татварын шалгалтаар ямар нэгэн зөрчилгүй байх
    2.5.5 Татварын шинэчлэл, хууль эрх зүйн сайжруулалт, маргаан шийдвэрлэлт зэрэг асуудлыг шийдвэрлэхэд үр дүн гаргасан болон ТМЗ нийгэмлэгийн сургалтын үйл ажиллагаанд ашиглагдахаар кейс боловсруулан өгсөн байх
  2.6 Орон нутгийн шилдэг салбарыг нийгэмлэгийн ажлын албанаас удирдах зөвлөлд санал оруулах бөгөөд шалгаруулахад дараах зүйлсийг харгалзан үзнэ.
    2.6.1 Салбар жилийн ажлын тайлан, төлөвлөгөөг цаг тухайд нь ирүүлсэн байх
    2.6.2 Салбарын гишүүдийн үүргийн биелэлтийг хангаж ажилласан байх
    2.6.3 Тухайн жилд салбарын зүгээс санаачлан сургалт зохион байгуулсан байх
  2.7 Нийгэмлэгийн шилдэг ажилтанг ажлын албаны зүгээс санал гарган удирдах зөвлөлд танилцуулах ба урд онд шагнал авч байсан эсэхийг үл харгалзан зөвхөн тухайн жилийн ажлын үр дүнг үндэслэн үзнэ.
  2.8 Салбарын шилдэг ажилтанг шалгаруулахдаа татварын орчны болон хураалт, хяналт шалгалт, мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагаанд оруулсан хувь нэмрийг илүүд авч үзэх буюу дараах зүйлсийг харгалзана.
    2.8.1 Санал асуулга /Сангийн яам, Гааль- Татварын Ерөнхий газар, НДЕГ, ТМЗ нийгэмлэг гэсэн ангилалаар авах/
    2.8.2 Шинээр санаачилсан ажил нь улс орны болон тухайн байгууллагын, нийгэмлэгийн үйл ажиллагаанд тодорхой үр дүн гарсан байх
    2.8.3 Ёс зүйн зөрчилгүй байх
  2.9 ТМЗ хуулийн этгээдийн нэр дэвшүүлэх ажлыг нийгэмлэгийн сайтаар нээлттэйгээр 5-р сарын 1-ээс зохион байгуулах буюу эхний 5 нэр дэвшигчийг нийтэд мэдээлнэ. ТМЗ хуулийн этгээдийн шалгаруулалтад дараах зүйлийг харгалзана.
    2.9.1 Үйлчлүүлэгчийн хүрээ, орлогын албан татварын төлөлтийн өөрчлөлт \Сүүлийн 3 жилийн өсөлт\
    2.9.2 Гишүүн байгууллагын үүргийн биелэлт тогтмол хангасан байх
    2.9.3 Татварын шинэчлэл, хууль эрх зүйн сайжруулалт, маргаан шийдвэрлэлт зэрэг асуудлыг шийдвэрлэхэд оролцсон, гаргасан үр дүн
    2.9.4 ТМЗ-ийн үйлчилгээг үзүүлэх чиглэлээр болон судалгааны төвөөс зохион байгуулж буй үйл ажиллагааны оролцоо – ярилцлага, илтгэл, өгүүлэл, судалгааны ажил \Телевиз, радионы нэвтрүүлэг, сэтгүүл, сонинд эсвэл товхмол, ном хэвлэгдэх\
    2.9.5 ТМЗ-ийн үйл ажиллагаан дахь оролцоо, дэмжлэг. Үүнд:
     

2.9.5.1. Тодорхой нэг үйл ажиллагааг санаачлан зохион байгуулах

2.9.5.2. Уламжлал болгон явуулж буй үйл ажиллагааг санхүү болон бусад хэлбэрээр дэмжих зэргийг харгалзан үзнэ.

Гурав. Шалгаруулах, шагнал олгох

  3.1

Шилдэгт нэр дэвшигчид дараах бичиг баримтыг бүрдүүлэн 2.2-д заасан хугацаанд нийгэмлэгт ирүүлнэ.

    3.1.1 Анкет татах
    3.1.2 Холбогдох байгууллагын тодорхойлолт
    3.1.3 Бүтээлийн жагсаалт. Шилдэгт онцлож буй бүтээлийг эх хувиар
    3.1.4 Гишүүний үүргийн биелэлт, хийсэн ажил, үр дүнг нотлох баримт
    3.1.5 Шаардлагыг хангаж буй талаар нотлох баримтууд 
  3.2

Шилдэг багш, ажилтан, татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч /ТИНБ/, салбарыг Удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ. Удирдах зөвлөлөөс томилсон комисс нэр дэвшигчдээс ирүүлсэн материалыг нягталж танилцуулга бэлдэнэ.

  3.3 Шилдгийг Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
       3.4

Шагнал гардуулах ёслолыг нийгэмлэгийн ажлын алба, ёс зүй менежментийн хороотой хамтран зохион байгуулах буюу Татварын мэргэшсэн зөвлөхийн баяр”-ын арга хэмжээн дээр гардуулна.

  3.5

Шилдгүүдэд өргөмжлөл, шагнал олгоно./Шагналын төрөл, хэмжээг Удирдах зөвлөл тухайн бүр шийдвэрлэнэ/

  3.6

ТМЗ-ийн хуулийн этгээдийг ТИНБ-ийн чуулганы үеэр Удирдах зөвлөлийн хурлаар тодруулж, цом гардуулах, нийтэд таниулах, алдаршуулах ажлыг зохион байгуулна.

  3.7

ТМЗ-ийн хуулийн этгээдийг шалгаруулахад дээрх 8-д заасан үзүүлэлтээр тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдүүдийг байр эзлүүлэн нийтэд сурталчилна.  

Дөрөв. Сурталчлах, дэмжих 
  4.1 Төрийн шагналд тодорхойлох
  4.2 Гадаад, дотоодын сургалтанд хамруулах \төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх\
  4.3 Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр суртачлах, алдаршуулах
  4.4 Шилжин явах цом гардуулах
Тав. Хяналт 
  5.1 Уг журмын хэрэгжилтэд Хяналтын зөвлөл хяналт тавьж ажиллана.

 

Сүүлд нэмэгдсэн

Их үзсэн

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2017 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг
A Pen by Leo Fixed Social Sidebar