“ТАТВАРЫН БҮРТГЭЛ-2017” УЛСЫН IV ОЛИМПИАД

“ТАТВАРЫН БҮРТГЭЛ-2017” УЛСЫН IV ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ

ЗОРИЛГО:
Олимпиадад оролцогчдын татвар, санхүү, нягтлан бодох бүртгэлийн талаарх мэдлэг ур чадварыг сорих, мэргэжлийн холбогдолтой хууль тогтоомж, дүрэм, журам, заавар стандартын талаарх мэдлэгийг дээшлүүлж, хэрэглээ болгон идэвхижүүлэд оршино.

ХАМРАХ ХҮРЭЭ:
Оролцогчдыг 2 бүлэгт хуваана.

1-р бүлэг: Нягтлан бодогч
2-р бүлэг: Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцаж буй оюутан

ХЭЛБЭР, ХУГАЦАА:
Олимпиадыг 2 үе шаттай, нээлттэй зохион байгуулна.
1-р үе шат: 2017 оны 11-р сарын 16-нд 14:00 - 16:30 цагт /цахимаар/
2-р үе шат: 2017 оны 11-р сарын 23-нд 13:00 - 18:00 цагт /танхимд/

БҮРТГЭЛ:
Эхлэх хугацаа: 2017 оны 11-р сарын 01-ний 9:00 цаг

Дуусах хугацаа: 2017 оны 11-р сарын 15-ны 18:00 цаг хүртэл www.baaz.mn цахим хуудсаар үнэ төлбөргүй бүртгэнэ.


ШАЛГАРУУЛАЛТ:
1-р үе шат:

  Олимпиадыг нээх, хаах хугацааг урьдчилан тохируулсан тул зөвхөн товлосон хугацаанд оролцох боломжтой.
  Олимпиадын үргэлжлэх хугацаа 2 цаг 30 минут
  Оролцогч нь өөрийн байгаа газраас интернэтэд холбогдон оролцоно.
     Мэргэжлийн холбогдолтой хууль тогтоомж, журам стандартын талаарх мэдлэгийг шалгах 50 ширхэг энгийн асуулт, 50  ширхэг бодолттой асуулт бүхий цахим тест ажиллах хэлбэрээр явагдана.
  Тестийг програмын аргаар автоматаар дүгнэнэ.
  Тестийн зөв хариултыг шалгаруулалтын дараа www.cpta.mn цахим хуудсанд нээлттэй байршуулна.
  Нийт оролцогчдын дүнг бүртгэлийн дугаараар шалгаруулалт хаагдсанаас хойш 24 цагийн дотор www.cpta.mn цахим хуудсанд нээлттэй мэдээлнэ.
  1-р шатны шалгаруулалтаас бүлэг тус бүрээс хамгийн өндөр үнэлгээ авсан 20 оролцогч 2-р үе шатанд оролцох эрх авна.


 2-р үе шат:

   2-р үе шатанд оролцогчдыг www.cpta.mn, www.baaz.mn www.mta.mn цахим хуудсуудад нээлттэй зарлана.
  2-р шатанд оролцогч нь зохион байгуулагчдын зарласан газарт /танхимд/ иргэний үнэмлэхтэй, өөрийн биеэр ирж оролцоно.
  BAAZ санхүү, бүртгэлийн цахим систем дээр татвар ногдуулалт, тайлагнал, бүртгэл бүхий цогц бодлого бодож, татварын тайлангийн маягт бөглөх хэлбэрээр явагдана.
  Цогц бодлогын хариуг зохион байуулагчдын тогтоосон шалгуураар дүгнэнэ.
  Бүлэг тус бүрт хамгийн өндөр оноо авсан 2 оролцогчийг шалгаруулна.
  2-р шатны дүнг шалгаруулалт хаагдсанаас хойш 24 цагийн дотор www.cpta.mn, сайтаар нээлттэй мэдээлнэ.
  Олимпиад дууссаны дараа дүгнэх шалгуурыг www.cpta.mn, www.baaz.mn цахим хуудсуудад нээлттэй байршуулна.


ШАГНАЛ:
1-р бүлэг Нягтлан бодогч:

  •          1-р байр: Өргөмжлөл, 800,000 төгрөг,

                            BAAZ системийг ашиглах 800,000 төгрөгийн эрх

  •          2-р байр: Өргөмжлөл, 500,000 төгрөг,

                            BAAZ системийг ашиглах 500,000 төгрөгийн эрх

  •          Тусгай байр: ТМЗН-с зохион байгуулагдаж буй төлбөртэй сургалтад суух 200,000 төгрөгийн эрхийн бичиг, BAAZ системийг ашиглах 200,000 төгрөгийн эрх,

2-р бүлэг Оюутан:

  •          1-р байр: Өргөмжлөл 500,000 төгрөг,

                             BAAZ системийг ашиглах 500,000 төгрөгийн эрх

  •          2-р байр: Өргөмжлөл, 300,000 төгрөг,

                             BAAZ системийг ашиглах 300,000 төгрөгийн эрх

  •          Тусгай байр: ТМЗН-с зохион байгуулагдаж буй төлбөртэй сургалтад суух 100 000 төгрөгийн эрхийн бичиг, BAAZ системийг ашиглах  100,000 төгрөгийн эрх

УДИРДАМЖ ТАТАХ

Санаачлагч- Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг

Хамтран зохион байгуулагч- “Новасофт” ХХК

Дэмжигч- Сангийн яам, Татварын ерөнхий газар

Холбоо барих

Утас: 76118989, 70007001

Цахим хуудас: www.cpta.mn, www.baaz.mn, www.facebook.com/baaz.mn

Сүүлд нэмэгдсэн

Их үзсэн

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2017 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг
A Pen by Leo Fixed Social Sidebar