ЭМГЭНЭЛ

Монгол Улсын Татварын Мэргэшсэн Зөвлөх, "Эл Ар Си Эм Такс ТМЗ" ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Гөлгөө овогтой ЛХАГВА-ОЧИР нь зуурдаар хорвоогийн мөнх бусыг үзүүлж, гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, хамт олон, найз нөхөд бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Талийгаачийн Монгол Улсын татварын тогтолцоог төлөвшүүлэх, хөгжүүлэхийн төлөө зүтгэсэн нөр их хөдөлмөр, шулуун шударга, ажилч хичээнгүй, нөхөрсөг зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно
Түүний гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. 
Ум сайн амгалан болтугай.

ТМЗ НИЙГЭМЛЭГИЙН НИЙТ ГИШҮҮД, УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД, ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД, АЖЛЫН АЛБАНЫ ХАМТ ОЛНООС

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2018 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг