АОТСА-ийн олон улсын хурал болж байна.

АОТСА-ийн олон улсын хурал өнөөдөр нээлтээ хийлээ.

Ази Номхон Далайн орнуудын Татварын зөвлөхүүдийн холбооны ээлжит олон улсын хурал Бүгд Найрамдах Филиппин улсын Манила хотод аравдугаар сарын 18-20-нд болж байна. Энэхүү хуралд Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн 26 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байна. Бүрэлдэхүүнд ТМЗ нийгэмлэгийн удирдах зөвлөлийн дарга бөгөөд нийгэмлэгийн ерөнхийлөгч Г.Алтанзаяа, УЗ-ийн гишүүн, “МАК” ХХК-ний СЭЗГ-ын захирал Д.Сайнжаргал, “Интегрейтэд файнансиал такс ТМЗ” компаний захирал А.Тамир, “BDO tax” ХХК-ний гүйцэтгэх захирал Э.Золбаяр, “PWC” ТМЗ ХХК-ний татварын ахлах зөвлөх Ж.Энхзул болон, “Монгол Такс ТМЗ”, “Файнансиал Такс ТМЗ” ХХК, нийгэмлэгийн гишүүд болон Орхон аймаг, Өмнөговь аймаг дахь салбаруудаас төлөөлөл багтсан байна.

Аравдугаар сарын 18-нд хэвлэлийн бага хурал болон зохион байгуулагч орны техникийн зөвлөгөөнийг хийсэн байна.

Хурал нь “Шударга, үр дүнтэй татварын тогтолцоо” сэдвийн хүрээнд болох бөгөөд салбар хуралдаан, хэлэлцүүлгээр үргэлжилнэ.

Маргааш болох “Гала үдэшлэг” дээр дараа жил хурал зохион байгуулагдах орны танилцуулга болдог бөгөөд 2018 онд бид Улаанбаатар хотноо энэхүү олон улсын хурлыг зохион байгуулах эрхэм үүргийг хүлээж байгаагаа мэдээлэх юм.

Монгол улсаа төлөөлөн хуралд оролцож буй нийт төлөөлөгчиддөө баяр хүргэж амжилт хүсэе.

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2018 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг