ТАЛАРХАЛ

Өнгөрсөн хугацаанд цаг зав, итгэл зүтгэл гарган гишүүдээ манлайлан, нийгэмлэгийнхээ үйл ажиллагааг дэмжин хөгжүүлэхэд гар бие оролцсон Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, менежментийн хороодын үе үеийн ДАРГА НАР, ГИШҮҮД-дээ нийт гишүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлж ажилд нь амжилтын дээдийг хүсье.

 

Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэгийн ЖИНХЭНЭ ГИШҮҮД-ийн анхааралд:

  •  Нийгэмлэгийн шинэчилсэн дүрэмд нийцүүлэн менежментийн хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэн зохион байгуулах болсон тул хороодод гишүүнээр орж ажиллах саналыг нийт гишүүддээ уламжилж байна. Та бүхэн менежментийн хороонд ажиллах хүсэлтээ 2017 оны 6 дугаар сарын 22-ны 18:00 цагаас өмнө АНКЕТ-ийг бөглөж info@cpta.mn и-мэйл хаягаар илгээнэ үү.

ЖИЧ: Хороодын дарга, гишүүд улиран ажиллаж болно. Менежментийн хороодын чиг үүргийг эндээс харна уу./Нийгэмлэгийн дүрмийн 13 дугаар зүйл. Менежментийн хороо/

  • Нийгэмлэгийн үйл ажиллагаа, хөгжил дэвшилд гишүүн таны оролцоо чухал тул эрхэм танд бидэнд илгээх санал хүсэлт байвал НИЙГЭМЛЭГИЙН ХӨГЖИЛ, ДЭВШЛИЙН ТӨЛӨӨ - МИНИЙ САНАЛ –хуудсыг бөглөж илгээнэ үү. БАЯРЛАЛАА.

 

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2018 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг