Татварын ерөнхий газар, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг хамтран ажиллах гэрээ байгуулав.

 Татварын хууль тогтоомжийг татвар төлөгчдөд сурталчлан таниулах, татвар төлөгч нь татвараа өөрөө үнэн зөв тодорхойлон төлөх тогтолцоонд татвар төлөгчдийн сэтгэлгээг төлөвшүүлэх, татвар төлөгчдийн татварын боловсролыг дээшлүүлэх, татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгаа хамгаалах харилцааг бүрдүүлэх замаар татварын үйлчилгээг боловсронгуй болгоход төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Татварын ерөнхий газар, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг хамтран ажиллах гэрээ байгуулав..

 

  Хамтын ажиллагааны хүрээнд Татварын хууль тогтоомжийг сурталчлан таниулах сургалт зохион байгуулах, татварын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр их, дээд, ерөнхий боловсролын сургуулиудын оюутан, сурагчдын дунд хууль тогтоомжийн талаар олимпиад, тэмцээн зохион байгуулах, иргэд, хуулийн этгээд болон ирээдүйн татвар төлөгч залуучууд, оюутан, сурагч нарт  татварын мэдлэг, мэдээлэл олгох  сургалтын материал бэлдэх, гарын авлага боловсруулах зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах юм

 

 

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2018 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг