“Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ” тэмцээний шилдгүүд шагналаа гардлаа.

Өнөөдөр ТЕГ-ын “Татвар төлөгчдөд үйлчлэх танхим”-д ТЕГ, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг хамтран зохион байгуулдаг “Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ?” тэмцээнийг 11 дэхь удаагийн ялагчдын шагналыг гардууллаа. Шилдэг багаарМУИС-ийн Бизнесийн сургуулийн Л.Хишигбаяр багштай “Ирээдүй” баг шалгарч шилжин явах цом, өргөмжлөл, 1 сая төгрөг, шилдэг саналын эзнээр Улаанбаатар эрдэм их сургуулийн Ц.Мягмарсүрэн багштай “Шинэ Ирээдүй” баг өргөмжлөл, 500,000 төгрөг, шилдэг зурагт хуудас МУИС-ийн Бизнесийн сургуулийн Л.Хишигбаяр багштай “Ирээдүй” баг өргөмжлөл, 300,000 төгрөг тус тус шагнууллаа. Мөн шилдэг зохион байгуулагч багшаар Хан-Уул дүүргийн ХААИС-ийн Л.Хангарьд тодорчээ.

   Шагнал гардуулах арга хэмжээнд ТЕГ-ын дэд дарга Б.Заяабал, ТТХГ-ын дарга Д.Цогзолмаа, Татварын үйлчилгээний төвийн дарга Б.Ганболд , Сургалтын төвийн дарга Б.Бадамцэцэг, ТМЗН-ийн гүйцэтгэх захирал  Ц.Болормоо, Олон нийттэй харилцах ахлах менежер Ц. Хажидмаа нар оролцлоо.

   ТЕГ-ын дэд дарга Б.Заяабал Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ? Телевизийн уралдаант танин мэдэхүйн нэвтрүүлэгт амжилттай оролцсон нийт оюутнууддаа баяр хүргээд тэмцээний оролцогчид буюу татварын байгцаагч, татварын мэргэшсэн зөвлөхүүд оюутнуудын  хамтын ажиллагаа нь иргэд, хөдөлмөр эрхлэгчдийг өргөнөөр хамруулж шинэ мэдлэг мэдээлэл түгээсэн ебаримтын ач холбогдолыг сурталчилсан маш их ач холбогдолтой үйл ажиллагаа болж чадсныг онцоллоо.

   Татварын алба, татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн нэрийн хуудас болсон “Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ?” тэмцээнийг 11 дэх жилдээ хамтран зохион байгуулжээ.Энэ жил Татварын Ерөнхий газар, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг, Нийслэлийн татварын газартай хамтран “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг угтан зохион байгуулж буй “Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ?” тэмцээний шилдэгүүдийн шалгаруулалт тавдугаар сарын 1-нд ТЕГ-ын татвар төлөгчдийн танхимд болж өнгөрсөн.  Энэ удаагийн тэмцээний онцлог нь тэмцээний зохион байгуулалтын арга хэлбэрийг өөрчилж телевизийн танин мэдэхүйн уралдаант нэвтрүүлэг хэлбэрээр хийсэн бөгөөд татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэгч компаниудын төлөөлөл, НЗДТГазар дэмжин хамтран ажиллажээ.

   Тэмцээнд нийслэлийн зургаан дүүргээс шилдэг багууд болох Баянзүрх дүүргийн СЭЗДС-ийн Б.Бат-Амгалан багштай “Hive”, Баянгол дүүргийн Олон Улсын Эдийн Засаг Бизнесийн дээд сургуулийн Б.Пүрэвдорж багштай “Мэргэн”, Сүхбаатар дүүргийн МУИС-ийн Бизнесийн сургуулийн Л.Хишигбаяр багштай “Ирээдүй”, Сонгинохайрхан дүүргийн Мандах бүртгэл дээд сургуулийн Д.Цэвэлмаа багштай “Сандах 25”, Чингэлтэй дүүргийн Улаанбаатар эрдэм их сургуулийн Ц.Мягмарсүрэн багштай “Шинэ Ирээдүй”, Хан-Уул дүүргийн ХААИС-ийн Л.Хангарьд багштай “Sparkling new bees” багууд оролцжээ. Багийн бүрэлдэхүүнд зөвлөх байдлаар татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэгч хуулийн этгээдүүд болон дүүргийн татварын хэлтэс хамтран ажиллаж е-баримтын хэрэгжилт багатай зах үйлчилгээний төвүүд дээр судалгааны ажил хийж татварын албанд хэрэгжүүлж болох санал боловсруулах, иргэдийг ебаримтаа бүртгүүлж хэрэглэж хэвшүүлэхэд нөлөөлөхүйц эерэг мессеж бүхий утга агуулгатай зурагт хуудас бэлтгэх, е баримт бидний амьдралд сэдэвт жүжигчилсэн тоглолт хийж , илтгэл тавьж, НӨАТ-ын хуулиар бодлого бодон асуулт хариултын тэмцээнд амжилттай оролцсон аж.

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2018 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг