Дэлхийн 140 улсад Оффшорын Асуудлыг Шийдсэн! Харин Монголд?

ЭЗХАХБ-ын Татварын Бодлогын Газрын дарга Паскал Сеинт-Аманс (Pascal Saint-Amans) Франц 24 мэдээллийн сувагт өгсөн ярилцлагадаа: 2018 онд Швейцарь улсад Банкны Нууцлалын асуудал бүрмөсөн төгсгөл болно хэмээжээ. Швейцарь улсаар л жишээ авснаас бус үнэндээ дэлхийн 100 гаруй улсад оффшорын асуудал мөн бүрэн төгсгөл болох юм.

Олон улсын түвшинд татвар, татвараас зугтах явдал оффшорын асуудалтай салшгүй холбоотой байсаар ирсэн. Швейцарь улс нь банкны нууцлалаараа нэрд гарсан оффшор бүс бөгөөд сүүлийн жилүүдэд газар авсан оффшорын асуудалд цэг тавьхад ихээхэн идэвхтэй оролцож байгаа юм. Швейцарь нь 2009 оноос Банкны харицлагчдынхаа мэдээллийг харьяаллын дагуу улсынх нь засгийн газрын ШААРДЛАГА, ХҮСЭЛТЭЭР ил болгох үүргийг хүлээн биелүүлсээр ирсэн. Харин энэ удаа Швейцарын бүх банкууд харилагчдынхаа мэдээллийг автоматаар солилцох ажиллагааг 2018 оноос эхлэн хэрэгжүүлж эхлэхээр болоод байна. Энэ нь Швейцарын банкууд харилцагчдынхаа мэдээллийг харьяаллын дагуу улс орнууд руу автоматаар илгээж байх болно гэсэн үг.

ЭЗХАХБ-ын санаачилгаар хэрэгжиж байгаа банкны нууцлалыг ил болгох замаар оффшорыг үгүй хийх энэ ажиллагаанд дэлхийн аль ч улс нэгдэн орох нь нээлттэй бөгөөд одоогоор 140 улс гишүүнээр элсэн орж банкны харилцагчийн мэдээллийг “Шаардсаны дагуу” солилцох ажиллагааг хэрэгжүүлж эхлээд байна. Эдгээрээс 100 улс банкны мэдээллээ “Aвтоматаар солилцох” ажиллагааг хүлээн зөвшөөрч хэрэгжүүлж эхлэхээ амлаад байна.

Хятадад “үнэгний ав”, Орост “ФЗ-79”, Англид “оффшороос хөрөнгөө татах ажиллагаа”, Америкт “оффшорын өршөөлийн хугацаа” гээд дэлхийн олон улс орнууд оффшорын эсрэг ажиллагаа явуулж оффшорчидын мэдээллийг харилцан солилцох замаар асуудлыг амжилттай шийдсээр байна.

Дэлхийн 140 улсад оффшор асуудал биш болсон. Харин Монголд оффшор яагаад шийдэх боломжгүй асуудал хэвээр байсаар байна вэ?

ЭЗХАХБ-ын Татварын Бодлогын Газрын дарга Паскал Сеинт-Амансын ярилцлагыг эндээс үзнэ үү:

 

 

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2018 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг