Татварын итгэмжлэгдсэн нягтлан
бодогчдын Эрх олгох шалгалт

ЭХЛЭХЭД:

{{days}} Өдөр {{hours}} Цаг {{minutes}} Минут {{seconds}} Секунд
Татварын Мэргэшсэн Зөвлөхүүдийн мэдлэгийн санд!

Европын татварын мэргэшсэн зөвлөхүүдийн холбоо (CFE), Олон улсын өв залгамжлагчдын нийгэмлэг (STEP), Aзи Номхон Далайн Татварын Зөвлөхийн Холбооны (АОТСА) хамтран гаргасан “Татварын Шударга Тогтолцоо ба Үлгэр Жишээ Татвар Төлөгч” номонд татварын мэргэшсэн зөвлөхүүдэд ямар зөвөлгөө өгч байна вэ?

Tатварын Орчин ба Мэргэшсэн Зөвлөхийн Үүрэг, Хариуцлага

Хагас зууны өмнө олон улсад татварын асуудал ихэнхдээ татварын байцаагч нар, хуульчидын шийддэг асуудал байсан. Татвар төлөлт, татварын хяналтын асуудал нэг талаас татварын гэрээ, нөгөө талаас татварын байцаагч нарын зохицуулдаг асуудал байсаар ирсэн. Татварын нягтлангуудын үүрэг бол тийм их өндөр чадвар мэргэшил шаардсан ажил гэхээсээ доод түвшингийн, механик, гүйцэтгэлийн шинжтэй ажил байсан. Ер нь бол татварын тогтолцоо нь татварын байцаагч нарт түшиглэсэн, нүсэрдүү бүтэцтэй байсан. Гэвч 2015 оны байдлаар бол огт өөр дүр төрх харагдаж байна.

Хүн хүч их шаарддаг, олон тооны татварын байцаагч нарыг ажиллуулдаг татварын систем нь хэт их зардалтай болсны улмаас байцаагч нарт түшиглэсэн энэхүү систем нь цаг үеийн шаардлагаар өөрчлөгдсөөр ирсэн бөгөөд өдгөө татвар төлөгч нар татвараа өөрсдөө тодорхойлон төлөх систем рүү шилжсэн байна. Энэ шинэ системд өмнө нь татвар төлөлт, хяналтыг гардан гүйцэтгэдэг байсан татварын байцаагч нарын үүрэг багассан мэт харагдаж буй ч үнэндээ тэдний үүрэг, үйл ажиллагаа ихээхэн нарийсч, татвар төлөлт, хяналтыг аудитын шалгалт ба зөрчилд ногдуулах торгуулиар дамжуулан гүйцэтгэх болсон юм.

Татвар хураах, төлөх ажиллагааг удирдах, асуудлыг шийдэх энэхүү систем нь зарим улс оронд нэлээн өндөр хэмжээнд хөгжсөн бол зарим улсад эхлэлийн шинжтэй байгаа юм. Ямартай ч цаг хугацааны туршид шинэчлэгдэн ирсэн энэ систем олон улсад эргэж буцалтгүйгээр суурьшсаар байгаа юм.

Татварын системийн энэхүү шинэчлэл нь нэг талаас эдийн засаг, нийгэмд гарч буй өөрчлөлтүүд тухайлбал цахим харилцаа, холбооны хөгжлөөс үүдэлтэй бол нөгөө талаас татварын мэргэшсэн зөвлөхүүдийн зүгээс татварын байцаагч, эрх мэдэлтнүүдийн хуулийг тайлбарладаг байдалд шүүмжлэлтэй хандаж асуудлыг мэргэжлийн өндөр түвшинд хэлэлцэн зарим тохиолдолд татвар төлөгчдийн талд шийдүүлж чаддаг болсонтой холбоотой, өөрөөр хэлбэл татварын мэргэшсэн зөвлөхүүдийн мэргэшлийн ур чадвар өндөрт хүрч ихэнхдээ татварын байцаагч нарт тулгуурласан, тэднээс хамааралтай байдаг татварын систем нь үеээ өнгөрөөсөн, цаг үеийн шаардлагад нийцэхгүй байна гэдгийг баталж өгсөн юм. Татварын системд дэвшилтэт өөрчлөлтүүд гарч хэрэгжиж эхэлсэн нь бүх зүйл амар, хялбар боллоо гэсэн үг биш л дээ. Харин ч улам төвөгтэй нарийн болсоор байгааг бид ажиглаж байгаа. Жишээ нь зарагдаж буй гар утсанд 10% татвар ногдуулах нь хялбар, шулуун мэт санагдаж болно, гэвч гар утсыг хэн худалдан авав, хэн зарав, хэн хаанаас яаж оруулж ирэв, эд ангиуд нь хаана хийгдэв, хэний эзэмшилд байгаад хэнд шилжив зэрэг асуудлуудыг тооцон үзэх шаардлагатайг харвал асуудал үнэндээ ихээхэн нарийн юм. Улс орнуудын эдийн засгийн интегралчлал, компани аж ахуйн нэгжүүд хил хязгаар дамнан үйл ажиллагаагаа явуулдаг болсон байдал, үүнтэй уялдан гарч буй хууль эрх зүйн өөрчлөлтүүд нь татвар ногдуулах, татвар авах, татвар төлөх асуудлуудыг ихээхэн нарийн, мэргэжлийн өндөр ур чадвар шаардсан ажиллагаа болгож буй юм.  

Tатварын эрх зүйн орчин улам нарийсч, төвөгтэй мэт болж байгаа нь нэг талаас татварын мэргэшсэн зөвлөхүүдийн хувьд татвар төлөгчид, үйлчлүүлэгчиддээ татвар төлөх нөхцөл байдлыг хуулийн хүрээнд ашигтай хэлбэрээр тайлбарлах, хэрэгжүүлэх боломжийг олгож байгаа юм. Харин хууль батлагчдын хувьд татварын орлого бүрдүүлэлтэд сөргөөр нөлөөлж байгаа ийм нөхцөл, орчин таалагдахгүй нь ойлгомжтой бөгөөд тэд татварын хууль эрх зүйд байгаа энэ “цоорхой”-г бөгөлж улсын төсвийн орлогыг бууруулахгүй байх арга хэмжээг авсаар ирсэн. Судалгаанаас үзхэд татварын хууль хичнээн нарийн, төвөгтэй болно, татвар төлөгчид төдий чинээ татвараас зугтаахыг хичээх бөгөөд их хэмжээний нөөцийг улсад төлөх татварынхаа хэмжээг багасгах замаар ашгаа нэмэгдүүлхэд зарцуулдаг гэдэг нь тодорхой болсон. Татварын хууль өргөжих, томрох асуудал “Peter Principle” зарчимд тусагдсан байдаг бөгөөд ер нь бол хууль томрох, ихсэх нь системийн нуралт руу хөтөлж буй хэрэг гэж үзэж болох юм.

Татварын Мэргэшсэн Зөвлөхүүд ба BEPS

BEPS-Base Erosion Profit Shifting буюу “Татварын Суурийг Багасгаж Ашгийг Зувчуулах”  төсөл нь Их-20 болоод OECD, Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагаас (ЭЗХАХ) санаачлан хэрэгжүүлж байгаа гэдгээрээ онцлогтой. BEPS нь гэрээг мушгин гуйвуулах, байнгын оршин суугчийн статусыг буруугаар тодорхойлох, үнэ шилжилт, цахим эдийн засаг, татварын маргааны шүүх гээд олон улсын түвшинд ихээхэн анхаарал байгаа асуудлуудыг шийдэх нийцтэй арга замыг санал болгож буй нь олон улсын түвшинд ихээхэн дэмжлэг хүлээж буй юм. Тухайлбал, Global Tax Forum-ын гишүүн орнууд, мөн татварын мэдээллийг автоматаар солилцох гэрээнд гарын үсэг зурсан орнууд BEPS-ийг дэмжиж байгаа нь төслийг цаашид хэрэгжүүлхэд ихээхэн хялбар болгож буй юм.

BEPS хэрэгжсэнээр олон улсын татварын систем өргөжин тэлэх, олон улсын худалдаа тогтвортойгоор хөгжих бөгөөд улс орон дамнасан бизнесийн ажиллагааг зохицуулах цаг үеийн эрэлтэд нийцсэн хил, гааль татварын бүтэц бий болгох шаардлага нэмэгдэх юм.

Улс дамнасан бизнесүүд санхүүгийн тайлан гаргахдаа үнэ шилжилтийн тодорхой байдлыг хангах, шаардлагатай гэж үзсэн үйл ажиллагаанд ногдуулах татварт хязгаар тогтоохгүй байх асуудлуудыг чухалчлан авч үзэх нь зүйтэй гэж олон улсын татварын шинжээчид үзэж буй юм. Бизнесүүд нийт татварын хэмжээгээ аль болох бага хэмжээнд байлгах, гэхдээ гадаадад ногдсон татварын өрийг дотоодод, улсдаа төлөх татварын хэмжээнээс бага байлгах нь зүйтэй юм. Татвар төлөвлөлт бол BEPS-ийн нэг хэсэг төдийгүй татварын мэргэшсэн зөвлөхүүдийн ажил юм. Тиймээс татварын зөвлөхүүд нь нэг талаас үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалах, нөгөө талаас санхүүгийн тайлан, бичиг баримтуудыг хуульд нийцүүлэн боловсруулхад туслалцаа үзүүлэх ажлуудыг тэнцвэржүүлэх шаардлагатай. Татварын систем нь төвөгтэй нарийн болсоор байгаа нь татварын мэргэшсэн зөвлөхүүдийн хэрэгцээ, шаардлагыг улам нэмэгдүүлсээр байгаа. Цахим програмд суурилсан систем, татвар төлөгчдийн хувьд ойлгоход хэцүү, төвөгтэй хуулиуд, програм бичигчдийн шаарддаг бодит, цаг үеийн мэдээлэл, тоо баримтууд, “татвар төлөгч өөрөө тодорхойлж төлөх” татварын систем нь татварын мэргэшсэн зөвлөхүүдийг олон талын авьяас чадвар, мэдлэгтэй байхыг шаардаж буй бөгөөд тэр хэрээрээ татварын мэргэшсэн зөвлөхүүдийн байрь суурь бэхжиж буй гэсэн үг.

 

Татварын Мэргэшсэн Зөвлөхүүдийн мэдлэгийн санд!

Орчин цагийн татварын мэргэшсэн зөвлөх гэж хэн бэ? 

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2017 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг