ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХҮҮДИЙН IV ИХ ХУРАЛ БОЛЛОО

Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн ээлжит 4-р их хурал 2017 оны 5 дугаар сарын 12-нд Төрийн ордонд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Ээлжит их хуралд татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн 19 салбар, 1200 гаруй гишүүдийн төлөөлөл болсон 200 орчим татварын мэргэшсэн зөвлөхүүд оролцож 2013-2016 онд ажилласан удирдах зөвлөл, хороод, ажлын албаны ажлын гүйцэтгэлтэй танилцаж дараагийн дөрвөн жилд ажиллах удирдах зөвлөл, хяналтын зөвлөлөө сонгосон чухал өдөр байв.

Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн ээлжит IV-р их хуралд

  • Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат
  • Улсын Их хурлын гишүүн Б.Баттөмөр
  • Улсын Их хурлын гишүүн Ц.Даваасүрэн
  • Татварын ерөнхий газрын дарга Л.Зоригт
  • Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн хүндэт ерөнхийлөгч Я.Мишиглүндэн

нар хүндэт зочдоор уригдан оролцож, мэндчилгээ дэвшүүлэн хурлын ажилд нь амжилт хүсэв. Хурлын үеэр ТМЗ нийгэмлэгийн хүндэт ерөнхийлөгч Я.Мишиглүндэнг Нийгэмлэгийн хүндэт дэвтэрт нэрийн бичиж алдаршуулан гэрчилгээ олгов. 

Уг хурлаар удирдах зөвлөл, ажлын алба,  хяналтын зөвлөлийн 2013-2016 оны үйл ажиллагаааны тайлан тавигдсан ба шинэ удирдах зөвлөлийн 11 , хяналтын зөвлөл 5 хүнийг сонголоо.

 ХУРЛЫН ЗУРГЫН ЦОМОГИЙГ ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ЭНД ДАРНА УУ

 

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2018 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг