ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХҮҮДИЙН ЭЭЛЖИТ IV ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД

Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн ээлжит IV их хуралд төлөөлөөгчөөр сонгогдсон ТАНД баяр хүргэе.

Эрхэм хүндэт Татварын мэргэшсэн зөвлөх, Их хурлын төлөөлөгч ТАНЫГ 2017 оны тавдугаар сарын 12-нд Төрийн ордонд  08:20  цагт хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

 Бүх гишүүдийн ээлжит IV их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн саналд үндэслэн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хурлын №004 тоот тогтоолын дагуу Удирдах зөвлөл /анкет татах/ болон, Хяналтын зөвлөлд /анкет татах/ нэр дэвших ГИШҮҮД нэр дэвшигчийн  анкетыг бөглөн 2017 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 18 цагаас өмнө өөрийн биеэр нийгэмлэгийн байранд авчирч өгнө үү.

Жич:

  1. Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлд нэр дэвшигч нь ээлжит IV их хурлын төлөөлөгч байна.
  2. Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлд нэр дэвших нь хурлын төлөөлөгч бүрт нээлттэй бөгөөд урьдчилан анкетаа ирүүлсэн байна.
  3. Анкетаа ирүүлсэн нэр дэвшигчдийн дунд санал хураалт явагдах бөгөөд хурал зохион байгуулах ажлын хэсгийн шийдвэрийн дагуу заалнаас нэр дэвшүүлэхгүй.
  4. Ээлжит хурлын төлөөлөгчид тавдугаар сарын 10-11-ний өдрүүдэд нийгэмлэгийн байранд ирж хуралд оролцох МАНДАТ-аа авна уу. Мандатгүй зочид төлөөлөгчдийг Төрийн ордонд нэвтрүүлэхгүй.
  5. “МУ-ын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-ын 3.18-д заасны дагуу төрийн ордонд албаны болон үндэсний хувцастай нэвтэрнэ.
  6. Төлөөлөгчид иргэний үнэмлэхтэйгээ ирэх.

 

(Мандатаа ТМЗ нийгэмлэгийн байрнаас ирж авна уу)

Их хурлын дараа 18:40 цагт  Face club-д үдэшлэгтэй. Оролцох гишүүд 60 000 төг-ийн төлбөрөө Орхонтуул ХААН БАНК-ны 5021473829 тоот дансанд шилжүүлнэ үү.  Утас: 80001101

 

Холбоо барих утас:  7611 8989: 91019206: 91011209: 91010935

Та бүхэнд ажлын амжилт хүсье.

Хүндэтгэсэн: ТМЗНийгэмлэг

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2018 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг