НЭМЭГДСЭН ӨРТӨГИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛИАР МЭДЛЭГЭЭ СОРИЛОО
Татварын алба, татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн нэрийн хуудас болсон “Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ?” тэмцээнийг 11 дэх жилдээ хамтран зохион байгуулж байна. Энэ жил Татварын Ерөнхий газар, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг, Нийслэлийн татварын газартай хамтран “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг угтан зохион байгуулж буй “Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ?” тэмцээний шилдэгүүдийн шалгаруулалт тавдугаар сарын 1-нд ТЕГ-ын татвар төлөгчдийн танхимд болж байна. Энэ удаагийн тэмцээний онцлог нь тэмцээний зохион байгуулалтын арга хэлбэрийг өөрчилж телевизийн танин мэдэхүйн уралдаант нэвтрүүлэг хэлбэрээр хийж байгаа бөгөөд татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэгч компаниудын төлөөлөл, НЗДТГазар дэмжин хамтран ажиллаж байна. Тэмцээнд нийслэлийн зургаан дүүргээс шилдэг багууд болох Баянзүрх дүүргийн СЭЗДС-ийн Б.Бат-Амгалан багштай “Hive”, Баянгол дүүргийн Олон Улсын Эдийн Засаг Бизнесийн дээд сургуулийн Б.Пүрэвдорж багштай “Мэргэн”, Сүхбаатар дүүргийн МУИС-ийн Бизнесийн сургуулийн Л.Хишигбаяр багштай “Ирээдүй”, Сонгинохайрхан дүүргийн Мандах бүртгэл дээд сургуулийн Д.Цэвэлмаа багштай “Сандах 25”, Чингэлтэй дүүргийн Улаанбаатар эрдэм их сургуулийн Ц.Мягмарсүрэн багштай “Шинэ Ирээдүй”, Хан-Уул дүүргийн ХААИС-ийн Л.Хангарьд багштай “Sparkling new bees” багууд оролцож байна. Багийн бүрэлдэхүүнд зөвлөх байдлаар татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэгч хуулийн этгээдүүд болон дүүргийн татварын хэлтэс хамтран ажиллаж ебаримтын хэрэгжилт багатай зах үйлчилгээний төвүүд дээр судалгааны ажил хийж татварын албанд хэрэгжүүлж болох санал боловсруулах, иргэдийг ебаримтаа бүртгүүлж хэрэглэж хэвшүүлэхэд нөлөөлөхүйц эерэг мессеж бүхий утга агуулгатай зурагт хуудас бэлтгэх, е баримт бидний амьдралд сэдэвт жүжигчилсэн тоглолт хийж , илтгэл тавьж, НӨАТ-ын хуулиар бодлого бодон асуулт хариултын тэмцээнд амжилттай оролцлоо. Шилдэг багаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн Л.Хишигбаяр багштай “Ирээдүй” баг шалгарч шилжин явах цом, өргөмжлөл, 1 сая төгрөг, шилдэг саналын эзнээр Улаанбаатар эрдэм их сургуулийн Ц.Мягмарсүрэн багштай “Шинэ Ирээдүй” баг өргөмжлөл, 500,000 төгрөг, шилдэг зурагт хуудас МУИС-ийн Бизнесийн сургуулийн Л.Хишигбаяр багштай “Ирээдүй” баг өргөмжлөл, 300,000 төгрөг тус тус шагнууллаа. Мөн шилдэг зохион байгуулагч багшаар Хан-Уул дүүргийн ХААИС-ийн Л.Хангарьд тодорлоо. Шагналыг хамтран зохион байгуулагч “ТЕГ-ын дарга Л.Зориг”, “НТГ-ын татвар төлөгчтэй харилцах хэлтсийн дарга Х.Уранчимэг”, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Г.Алтанзаяа болон тэмцээний шүүх бүрэлдэхүүн гардуулан өглөө.

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2018 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг