ТМЗ нийгэмлэгээс зохион байгуулсан “BEPS Mongolia 2017” Олон улсын татварын хурал амжилттай болж өнгөрлөө.

ТМЗ нийгэмлэгээс зохион байгуулсан “BEPS Mongolia 2017” Олон улсын татварын хурал амжилттай болж өнгөрлөө. Хуралд Монголын болоод гадаадын татварын мэргэжилтэн, санхүүч, эдийн засагчид оролцож олон улсын татварын асуудлаар мэдлэг, санал сэтгэгдэл, туршлагаасаа хуваалцлаа. Улс дамнасан корпорацуудын “Татварын суурийг багасгаж, ашгийг зувчуулах” замаар татвараас зугтаж улс орнуудыг хохироосоор ирсэнтэй тэмцэх асуудлаар Монгол улсын байр суурийг тодорхой болгоход ихээхэн хувь нэмэр оруулсан үр дүнтэйгээр хурал өндөрлөлөө.

Хурлаас ЭЗХАХБ-аас санал болгож буй, одоогоор 100 орчим улс нэгдэн ороод байгаа BEPS төсөлд Монгол улс даруй нэгдэн орох шаардлагатай гэж үзсэн бөгөөд үүний тулд BEPS-ийн судалгаа, үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг байгуулж ажиллахыг зөвлөмж болгож байгаа юм.

Хурлаас гарсан санал, дүгнэлт, зөвлөмжийг холбогдох яам, тамгын газруудад хүргүүлэх бөгөөд www.cpta.mn цахим хуудсаар зөвлөмжийн талаар мэдээллэнэ.

Хуралд хүрэлцэн ирж идэвхтэй оролцсон та бүхэнд баярлалаа. Хуралд илтгэл тавьж, мэдлэг оюун, ажлын туршлагаасаа харамгүй хуваалцсан хүмүүст ТМЗ нийгэмлэг болон, хуралд хүрэлцэн ирсэн хүмүүсийн өмнөөс талархал илэрхийлье:

“BEPS Mongolia 2017” Олон Улсын Хурлаас Гарсан Санал, Дүгнэлт

 

“BEPS Mongolia 2017” Олон улсын татварын хурлын зураг

 

 

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2018 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг