Татварын итгэмжлэгдсэн нягтлан
бодогчдын Эрх олгох шалгалт

ЭХЛЭХЭД:

{{days}} Өдөр {{hours}} Цаг {{minutes}} Минут {{seconds}} Секунд
ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХҮҮДЭД

ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХҮҮДЭД

 Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн бүх гишүүдийн IV -р их хурал 2017 оны тавдугаар сарын 12-ны өдөр “Төрийн ордон”-д зохион байгуулагдана. Хуралд оролцох төлөөлөгчид доорх ангилалд хуваагдана.

  1. ТМЗҮ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд бүрээс төлөөлөл
  2. Нийгэмлэгийн салбар бүрээс төлөөлөл /Салбарын эрхлэгч нар гишүүдийн хурал зохион байгуулж сонгогдсон төлөөлөгчийн мэдээллийг ирүүлнэ/
  3. Эрх сунгах анги бүрээс төлөөлөл /Ангийн дарга нар зохион байгуулалт хийж сонгогдсон төлөөлөгчийн мэдээллийг ирүүлнэ/
  4. Анх ТИНБ-ын эрхээ авсан гишүүд /Дээрх ангилалд ороогүй гишүүд онлайн бүртгэл эхлэхэд бүртгүүлнэ/

Хуралд оролцох төлөөлөгч нь гишүүний үүргийн биелэлт бүрэн хангасан байна.Үүнд:

  1. Эрхийн хугацаа хүчинтэй
  2. Гишүүний татвараа төлсөн/Хуулийн этгээд мөн адил/
  3. Ёс зүйн зөрчилгүй /Ёс зүйн тайлангаа илгээсэн байх/

Сонгогдсон төлөөлөгчийн мэдээллийг 5 сарын 1-ний өдрийн 18.00 цаг хүртэл info@cpta.mn и-мэйл хаягаар дараах байдлаар ирүүлнэ үү.

Харъяалал: /Архангай аймгийн салбар/, /”А ТМЗ” ХХК /, /эрх сунгах 1-р анги/ гэх мэт                  

Овог: Бат
Нэр: Дорж
ТИНБ-ын дугаар: Н/00-0000
Регистрийн дугаар: АА 00000000
Утасны дугаар: 99999999

Төлөөлөгчийн и-мэйл хаяг: а@yahoo.com

Жич: Сонгогдсон төлөөлөгчийн нэрийг солих боломжгүй бөгөөд оролцох боломжгүй болсон тохиолдолд 5 сарын 5-ны 18.00 цагаас өмнө мэдэгдэнэ үү. Эрх сунгах ангийн дарга нарын нэрсийг эндээс авна уу.

Холбоо барих: 76118989, 91018642, 91019206

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2017 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг