Татварын итгэмжлэгдсэн нягтлан
бодогчдын Эрх олгох шалгалт

ЭХЛЭХЭД:

{{days}} Өдөр {{hours}} Цаг {{minutes}} Минут {{seconds}} Секунд
“BEPS Mongolia 2017” Олон улсын эрдэм шинжилгээний хурлын хөтөлбөртэй танилцана уу

Цаг

ХУРЛЫН ХӨТӨЛБӨР

08:30-09:00

БҮРТГЭЛ

09:00-09:10

НЭЭЛТ:TЕГ-ын дэд дарга Б.Заяабал, ТМЗН-ийн ерөнхийлөгч Г.Алтанзаяа

09:10-09:20

“BEPS Монголд  ТЕГ-ын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын татварын улсын ахлах байцаагч Б.Золзаяа

09:20-09:35

“BEPS Олон улсад  ТМЗН-ийн Судалгаа хариуцсан захирал Х.Батсуурь

09:35-09:50

“BEPS Японы туршлагаас” Японы ТМЗ ниймэмлэгийн дэд ерөнхийлөгч  Ноён Такехито Като

09:50-10:05

BEPS Ажиллагаа #1 “Цахим эдийн засаг дахь татварт учирч буй сорилтууд” Эрнст & Янг Монголиа ХХК-ийн татварын ахлах менежер М.Уянга

10:05-10:20

BEPS Ажиллагаа #2 “Татвар дахь давхардсан заалтууд, зөрүүтэй тайлбараас үүдэлтэй цоорхойг бөглөх” Эрнст & Янг Монголиа ХХК-ийн татварын бодлого, зөрчлийн асуудал хариуцсан захирал О.Тэнгис

10:20-10:35

BEPS Ажиллагаа #3 “Гадаадын Компанийн Хяналтыг Сайжруулах” Эрнст & Янг Монголиа ХХК-ийн татварын ахлах менежер Р.Хишигнэмэх

10:35-10:50

BEPS Ажиллагаа #4 “Зээлийн хүүгийн төлбөр болон санхүүгийн бусад арга хэрэгсэлээр татвар ногдох орлогын суурийг багасгах явдлыг хязгаарлах” Эрнст & Янг Монголиа ХХК-ийн татварын ахлах менежер Б.Давааням

10:50-11:05

BEPS Ажиллагаа #5 “Ил тод байдлыг сайжруулах, үндсэн ажиллагааг явагдсан татварын харьяалалыг тогтоох журмыг тодруулах, сайжруулах замаар татвараас зайлсхийдэг зуршилтай тэмцэх” Делойтте Онч ХХК-ийн  менежер Ж.Түвшин

11:05-11:20

BEPS Ажиллагаа #6 “Гэрээг булхайцах хэрэгсэлээ болгон ашиглах явдлыг зогсоох”  Илтгэлийн гарчиг: “Давхар татварын гэрээ болон түүнийг хэрэгжүүлэх зааварчилгааг сөрөгөөр ашиглах боломжийг хязгаарлах” Кэй Пи Эм Жи Такс ТМЗ ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхсайхан

11:20-11:50

BEPS Ажиллагаа #7 “Зохиомол аргаар “Байнгын оршин суугч” статусаас зайлсхийх явдлыг зогсоох” 

BEPS Ажиллагаа #13 “Үнэ шилжилттэй холбоотой баримт, бичгүүдийг бүрдүүлэх, татварын албадуудыг шаардагдах мэдээллээр хангах, татварын тайланг гаргах журам, стандартыг тогтоох” 

Пи Даблью Си Монголиа ХХК-ийн татварын менежер Марина Тарнавска, супервайзор Л.Аззаяа

11:50-12:05

BEPS Ажиллагаа #8 “Биет бус хөрөнгийн хөдөлгөөн, наймааг хянах, харилцан хамаарал бүхий компани хоорондын үнэ шилжилтэд хязгаар тавих” Делойтте Онч ХХК-ийн менежер Ж.Түвшин

12:05-12:20

BEPS Ажиллагаа #9   “Эрсдэл болон хөрөнгийн шилжилтийн аргаар ашгийг зувчуулах асуудлыг зогсоох” Делойтте Онч ХХК-ийн  менежер Ж.Түвшин

12:20-13:30

Цайны завсарлага

13:30-13:45

Солонгосын ТМЗ нийгэмлэгийн илтгэл /видео/ Солонгосын ТМЗ нийгэмлэгийн хуульч Жүнхо Ко

13:45-14:00

BEPS Ажиллагаа #10 “Татварын суурийг багасгах, менежментийн төлбөр, толгой компанийн зардал гэх эргэлзээ бүхий зардлуудыг бий болгох замаар орлого, ашгийг зувчуулах явдлыг зогсоох” Делойтте Онч ХХК-ийн менежер Ж.Түвшин

14:00-14:15

BEPS Ажиллагаа #11 “BEPS-н үр дагаварыг хэмжих, хянах. BEPS-ийн эдийн засгийн нөлөөллийн судалгаа, шинжилгээ, анализууд төдийлөн хийгдээгүй, судалгааны арга технолог ихээхэн дутагдалтай байгаа тул мэдээллийг  цуглуулах, хэмжих, хянах, анализ хийх дэвшилтэт арга, технологийг боловсруулан зөвлөмжийг гаргах” БДО ТАКС ТМЗ компанийн партнер А.Баттулга

14:15-14:30

BEPS Ажиллагаа #12 “Татвартай холбоотой бүх л төлөвлөгөө, дотоод удирдамж, харилцааг ил болгох. Заавал хэрэгжүүлэх ил тод байдлын зарчмыг хүлээн авч ажил хэрэг болгох. Татвар төлөгч болоод татварын албадуудын хоорондын мэдээлэлийн зөрүүг арилгаж харилцан ойлголцлын нэг түвшинд байх” Илтгэлийн гарчиг: Татвар бууруулах зорилгоор аливаа арга техник хэрэгжүүлж байгааг сайн дураараа мэдээлэх үүрэг бий болгох Кэй Пи Эм Жи Такс ТМЗ ХХК-ийн  менежер Х.Минжин

14:30-14:45

BEPS Ажиллагаа #14 “Гэрээнээс үүдэлтэй маргааныг шийдвэрлэх механизмыг боловсронгуй, үр дүнтэй болгох” Илтгэлийн гарчиг: Татварын маргаан шийдвэрлэх үйл ажиллагааг үр дүнтэй болгох  Кэй Пи Эм Жи Такс ТМЗ ХХК-ийн менежер С.Сайнсанаа

14:45-15:00

BEPS Ажиллагаа #15 “BEPS-ийн арга хэмжээнүүдийг тусган хэрэгжүүлэх олон талт хэрэгсэлийг боловсруулж, шаардагдах хоёр талт гэрээнүүдэд өөрчлөлт оруулах Тогтвортой хөгжлийн стратегийн хүрээлэнгийн судлаач Ж.Санчир

15:00-16:00

BEPS Асуулт & Хариулт сэдэв: 1-15, Бүх сэдвүүдийн хэлэлцүүлэг

 

BEPS гэж юу вэ?

БҮРТГЭЛ ХААГДСАН

BEPS нь OECD буюу Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагаас (ЭЗХАХ) санаачлан 2013 оноос хэрэгжүүлж эхлүүлсэн олон улсын татварын системийг шинэчлэх цаг үеийн шаардлагыг хангасан татварын шударга, шинэ тогтолцоог бүрдүүлэх төсөл юм.

BEPS-Base Erosion Profit Shifting буюу “Татварын Суурийг Багасгаж Ашгийг Зувчуулах” гэдэг нь татварын эрх зүйн орчин дахь хуулийн цоорхой, зөрүүтэй заалтуудыг ашиглах замаар ашгийг татваргүй, эсвэл бага татвартай орчин луу зохиомол ажиллагаагаар шилжүүлэн татвараас зайлах стратеги, үйл ажиллагааг хэлдэг. BEPS зөвлөмжийн хүрээнд 15 акц/заалтуудыг улс орон бүр өөр өөрийн онцлог, эрх зүйн орчиндоо нийцүүлэн тусган авч хэрэгжүүлэх хүрээнд манай улсад судлах ажлыг эхлүүлэх, мэргэжлийн санал, дүгнэлт гаргах, Монгол улсын чиг хандлагыг тогтоох зорилгоор ТМЗ нийгэмлэг, МУИС-ийн Бизнесийн сургууль хамтран олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2017 оны гуравдугаар сарын 30-нд ТЕГ-ын татвар төлөгчдийн танхимд зохион байгуулж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэх нь дэлхийн бүх улс орнууд, ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд ихээхэн ач холбогдолтой бөгөөд 100 гаруй улс, хууль эрх зүйн бүсүүд BEPS арга хэмжээг хэрэгжүүлэхээр хамтран ажиллаж байна.

BEPS програмын 15 заалт/сэдвүүд:

1. Цахим эдийн засаг дахь татварт учирч буй сорилтууд

2. Татвар дахь давхардсан заалтууд, зөрүүтэй тайлбараас үүдэлтэй цоорхойг бөглөх

3. Гадаадын Компанийн Хяналтыг Сайжруулах.

4. Зээлийн хүүгийн төлбөр болон санхүүгийн бусад арга хэрэгсэлээр татвар ногдох орлогын суурийг багасгах явдлыг хязгаарлах

5. Ил тод байдлыг сайжруулах, үндсэн ажиллагааг явагдсан татварын харьяалалыг тогтоох журмыг тодруулах, сайжруулах замаар татвараас зайлсхийдэг зуршилтай тэмцэх

6. Гэрээг булхайцах хэрэгсэлээ болгон ашиглах явдлыг зогсоох

7. Зохиомол аргаар “Байнгын оршин суугч” статусаас зайлсхийх явдлыг зогсоох

8-10 дугаар акцууд нь үнэ шилжилт, нэмүү өртөгтэй холбоотой асуудлуудыг цэгцэлсэн.

8. Биет бус хөрөнгийн хөдөлгөөн, наймааг хянах, харилцан хамаарал бүхий компани хоорондын үнэ шилжилтэд хязгаар тавих.

9. Эрсдэл болон хөрөнгийн шилжилтийн аргаар ашгийг зувчуулах асуудлыг зогсоох.

10. Татварын суурийг багасгах, менежментийн төлбөр, толгой компанийн зардал гэх эргэлзээ бүхий зардлуудыг бий болгох замаар орлого, ашгийг зувчуулах явдлыг зогсоох.

11. BEPS-н үр дагаварыг хэмжих, хянах. BEPS-ийн эдийн засгийн нөлөөллийн судалгаа, шинжилгээ, анализууд төдийлөн хийгдээгүй, судалгааны арга технолог ихээхэн дутагдалтай байгаа тул мэдээллийг цуглуулах, хэмжих, хянах, анализ хийх дэвшилтэт арга, технологийг боловсруулан зөвлөмжийг гаргах.

12. Татвартай холбоотой бүх л төлөвлөгөө, дотоод удирдамж, харилцааг ил болгох. Заавал хэрэгжүүлэх ил тод байдлын зарчмыг хүлээн авч ажил хэрэг болгох. Татвар төлөгч болоод татварын албадуудын хоорондын мэдээлэлийн зөрүүг арилгаж харилцан ойлголцлын нэг түвшинд байх.

13. Үнэ шилжилттэй холбоотой баримт, бичгүүдийг бүрдүүлэх, татварын албадуудыг шаардагдах мэдээллээр хангах, татварын тайланг гаргах журам, стандартыг тогтоох.

14. Гэрээнээс үүдэлтэй маргааныг шийдвэрлэх механизмыг боловсронгуй, үр дүнтэй болгох.

15. BEPS-ийн арга хэмжээнүүдийг тусган хэрэгжүүлэх олон талт хэрэгсэлийг боловсруулж, шаардагдах хоёр талт гэрээнүүдэд өөрчлөлт оруулах.

Өнөөдөр Монголд үйл ажиллагаа явуулж буй дөрвөн том “big 4” компанийн мэргэжилтнүүд тэргүүтэй бусад судлаачид BEPS-ийн 15 акц/заалтуудыг сонгон авсан бөгөөд тус бүрийн сонгосон сэдвүүдээр илтгэл тавихаар ажиллаж байна.  

BEPS-тэй холбоотой асуулт байвал бидэнтэй холбогдоно уу: Утас: 76118989, e-mail: batsuuri@cpta.mn  

“BEPS Mongolia 2017” Олон улсын татварын бага хурлыг олон улсын стандартын дагуу, чанарын өндөр түвшинд хүргэн зохион байгуулах нь бидний үүрэг бөгөөд хурлыг амжилттай, үр дүнтэй болгоход та бүхний идэвхтэй оролцоо чухал хувь нэмэр болно, баярлалаа!

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2017 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг