"ТАТВАРЫН БҮРТГЭЛ-2016" улсын олимпиадын шагнал гардуулах ёслол боллоо

“Санхүүчдын баяр"-ын өдрүүдийг угтан санхүү, татварын салбарт ажиллаж байгаа нягтлан бодогчид болон оюутнуудын дунд зохион байгуулсан “Татварын бүртгэл-2016” онлайн олимпиадын дүн 2 үе шаттайгаар амжилттай зохион байгуулагдаж өнөөдөр "Сангийн Яам"-ны танхимд шагнал гардуулах ёслол боллоо.

Шагналыг ТМЗ Нийгэмлэгийн Ерөнхийлөгч Г.Алтанзаяа, дэд захирал Ц.Болормаа, Сангийн Яамны Нягтлан Бодох Бүртгэлийн газрын ахлах мэргэжилтэн Б.Болормаа, Мэргэжилтэн Г.Отгонбаяр, ТЕГ-ын Сургалтын төвийн дарга Б.Бадамцэцэг, "БДО Такс ТМЗ" ХХК-ийн захирал Э.Золбаяр, "Нова софт" ХХК-ийн захирал Э.Тогтуун нар тус тус гардуулав.

Онлайн олимпиадад нийтдээ 560 оролцогч өрсөлдөн өөрсдийн мэдлэг чадвараа сорьж, хоёрдугаар шатны тэмцээнд  нягтлан бодогч, оюутнууд тус бүр шилдэг 20 оролцогч өрсөлдсөнөөс:

Нягтлан бодогчийн ангилалд:

  • "Ард санхүүгийн нэгдэл" ХК-ийн дотоод аудитор М.Мөнх-Эрдэнэ /1-р байр: Өргөмжлөл, 800 000 төгрөг, BAAZ системийг ашиглах 800 000 төгрөгийн эрх/
  • "БДО Такс ТМЗ" ХХК-ийн Татварын зөвлөх С.Отгонжаргал /2-р байр: Өргөмжлөл, 500 000 төгрөг, BAAZ системийг ашиглах 500 000 төгрөгийн эрх/
  • "Их Хааны Хүүхдүүд" ХХК Нягтлан бодогч Д.Мөнхжаргал /Тусгай байр: ТМЗН-с зохион байгуулагдаж буй төлбөртэй сургалтад суух 200 000 төгрөгийн эрхийн бичиг, BAAZ системийг ашиглах 200 000 төгрөгийн эрх/
Оюутнуудын ангилалд:
  • Мандах бүртгэл дээд сургуулийн оюутан А.Нандин-Эрдэнэ /1-р байр: Өргөмжлөл 500 000 төгрөг, BAAZ системийг ашиглах 500 000 төгрөгийн эрх/
  • МУИС-Бизнесийн сургуулийн оюутан Б.Маралмаа /2-р байр: Өргөмжлөл, 300 000 төгрөг, BAAZ системийг ашиглах 300 000 төгрөгийн эрх/
  • Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн оюутан Г.Мягмарсүрэн /Тусгай байр: ТМЗН-с зохион байгуулагдаж буй төлбөртэй сургалтад суух 100 000 төгрөгийн эрхийн бичиг, BAAZ системийг ашиглах 100 000 төгрөгийн эрх/

тус тус шагналаа.

Энэ удаагийн “Татварын бүртгэл-2016” олимпиадыг Зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн Э.Золбаяр захиралтай "БДО Такс ТМЗ" ХХК-ийн хамт олон,  Э.Тогтуун захиралтай "Нова софт" ХХК-ийн хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлж байна.

Мөн дэмжигч байгууллагаар ажилласан Сангийн Яам, ТЕГ-ын албан хаагчиддаа баярлалаа.   

Татварын бүртгэл-2016” олимпиадын зургийг энд дарж үзнэ үү

 

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2018 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг