“BEPS Mongolia-2017” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын удирдамж

Зорилго: BEPS-Base Erosion Profit Shifting буюу “Татварын Суурийг Багасгаж Ашгийг Зувчуулах” асуудалтай тэмцэх, олон улсын хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхтэй холбоотой ЭЗХАХБ-аас хэрэгжүүлж буй төсөл, 15 үйл ажиллагааны төлөвлөгөө (action plan)-г судлах  ажлыг эхлүүлэх, мэргэжлийн санал, дүгнэлт гаргах, Монгол улсын чиг хандлагыг тогтооход оршино.

Жич: BEPS-Base Erosion Profit Shifting буюу “Татварын Суурийг Багасгаж Ашгийг Зувчуулах” гэдэг нь татварын эрх зүйн орчин дахь хуулийн цоорхой, зөрүүтэй заалтуудыг ашиглах замаар ашгийг татваргүй, эсвэл бага татвартай орчин луу зохиомол ажиллагаагаар шилжүүлэн татвараас зайлах стратег, ажиллагааг хэлдэг. Тиймээс энэхүү BEPS ажиллагаатай тэмцэх, асуудлыг шийдэх BEPS арга хэмжээг хэрэгжүүлхээр одоогоор 100 гаруй улс, хууль эрх зүйн бүсүүд хамтран ажиллаж байгаа юм.

Ерөнхий зохион байгуулагчид: Монголын Татварын Мэргэшсэн Зөвлөхүүдийн Нийгэмлэг, Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн Сургууль.

Дэмжин оролцогч байгууллагууд: Сангийн яам, Татварын Ерөнхий Газар

Хамтран зохион байгуулагчид: EY Mongolia, PwC Mongolia, KPMG Mongolia, Deloitte Onch Mongolia.

Оролцогчид: Төрийн бодлого боловсруулагч, хууль тогтоогч, их, дээд сургууль, мэргэжлийн олон нийтийн байгууллагын төлөөлөгчид, гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачид, аудит, хөрөнгийн үнэлгээ, татварын зөвлөх компанийн мэргэшсэн мэргэжилтнүүд, мэргэжлийн нягтлан бодогчид.

Сэдвийн хамрах хүрээ: BEPS хэрэгжих орчин, нөхцөл--Монголын болоод олон улсын татварын бодлого, Нягтлан бодох бүртгэл, Аудит, Санхүүгийн шинжилгээ, Татвар, Хөрөнгийн үнэлгээ.

Хурал болох өдөр:  2017 оны 3-р сарын 30-ны Пүрэв гараг 

Хурал болох газар: Улаанбаатар хот, МУИС, Бизнесийн сургууль

Хуралд оролцох хэлбэр:

  • Илтгэл хэлэлцүүлж оролцох;
  • Хурлын эмхэтгэлд нийтлэл хэвлүүлэх;
  • Илтгэл хэлэлцүүлэхгүйгээр оролцох.

Хуралд бүртгүүлэх хугацаа: Та олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцох бол дараах линкээр орж бүртгэлийн хуудсыг бөгөлж бүртгүүлэх шаардлагатай. Хуралд оролцож буй хэлбэрээс шалтгаалан бүртгэлийн хугацаа өөр, өөр байгааг анхаарна уу. 

Илтгэл, нийтлэл хүлээн авах:

  • Илтгэл, нийтлэлийн явц, прогресс тайланг 2017 оны 1-р сарын 20, 2-р сарын 15-ны өдрүүдэд тус тус ирүүлсэн байна.
  • Илтгэл, нийтлэлийн нэр, хураангуйг 2017 оны 2-сарын 20 гэхэд ирүүлсэн байна.
  • Илтгэл, нийтлэлийг 2017 оны 3-р сарын 15-ны өдрийн 17.00 цагаас өмнө ирүүлсэн байна. Илтгэл, нийтлэлтэй холбогдолтой мэдээллийг info@cpta.mn, batsuuri@cpta.mn хаягаар цахим хэлбэрээр хүлээн авна.

Ирүүлсэн илтгэл, нийтлэл шаардлага хангасан талаар салбарын эрдэмтдээс бүрдсэн баг дүгнэлт гаргана. Шаардлага хангасан илтгэл, нийтлэлийг “Олон улсын эрдэм шинжилгээний хурлын илтгэл, нийтлэл” эмхэтгэлд нийтэлнэ.

Холбоо барих хаяг:

  • Монголын Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Токиогийн гудамж, “Оршил” Төв, 5-дахвар, Утас/Факс: +976-76118989 Х.Батсуурь, e-mail: info@cpta.mn, batsuuri@cpta.mn
  • Монгол Улсын Их Сургууль, Бизнесийн Сургууль. Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж - 1, бага тойруу-4, Утас: 77307730, Д.Баттуяа, e-mail: dbattuya@yahoo.com

Илтгэл, нийтлэлд тавигдах шаардлага:

  • Хэвлүүлэх болон хэлэлцүүлэх илтгэл, нийтлэл Монгол эсвэл Англи хэл дээр байна.

Илтгэл, нийтлэлийн хураангуйг Монгол, Англи хэл дээр бэлтгэнэ.

  • Илтгэл, нийтлэл нь BEPS сэдвийн хүрээнд нягтлан бодох бүртгэл, аудит, санхүүгийн шинжилгээ, татвар, хөрөнгийн үнэлгээний онол, практикийн асуудлыг хөндсөн, тодорхой судалгаатай, олон улсын туршлагад тулгуурласан, практикт хэрэгжүүлэх боломжтой байх.

Илтгэл, нийтлэлийн бичлэгийн хэлбэр:

  • Илтгэлийг power point slide, мөн хэвлүүлэх текст гэсэн хоёр хэлбэрээр хийнэ. Power point slide хэлбэрээр хийж буй илтгэл нь агуулгыг товчоор илтгэсэн 15 минутад багтахаар байна.
  • Илтгэлийн текст хэлбэр болоод нийтлэл нь 200-3500 үгэнд багтсан байна.
  • Илтгэл, нийтлэл нь BEPS-ийн сэдвээр нягтлан-бодох, банк, санхүү, эдийн засгийн хүрээнд бичсэн байна.
  • Илтгэл, нийтлэл нь Англи, Монгол хоёр хэл дээр бичигдсэн байна.
  • Бид илтгэл, нийтлэлийн формат, загварт “APA style”-ийг баримталдаг.

Илтгэл нийтлэлийн форматын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

BEPS програмын 15 заалт/сэдвүүд

Бүх эрх хуулиар хамгаалагдсан copyright © 2004-2018 Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг